Кинон дээр шударга ёс, бусдын сайн сайхны төлөө амь хайргүй тэмцэгч баатрын дүрийг бүтээдэг одууд амьдрал дээр ч баатарласан тохиолдлууд олон бий. Бодит амьдрал дээр хүний амь аварч баатарласан жүжигчдийн тухай сонирхолтой мэдээлэл AdMe.ru цахим хуудсанд тавигдсаныг товчлон хүргэж байна.
Том Круз живж байгаа хөлөг онгоцноос таван хүний амь аварсан
(1).jpg)
Жүжигчид баатарлаг гавьяа байгуулсан тохиолдлуудын эхэнд Том Круз яах аргагүй нэрлэгдэнэ. Тэрээр 1996 онд эхнэр Николь Кидманы хамтаар Газрын дундад тэнгист аялж явахдаа живж байгаа завинаас таван хүний амь аварсан юм.
Том Крузыг зорчигчдыг очиж авснаас хэдхэн минутын дараа нөгөө завь нь живж одсон гэдэг. Тэрээр мөн ондоо хохирогч эмэгтэйд түргэн тусламж дуудаж өгсөн төдийгүй эмчилгээний төлбөрийг нь төлж барагдуулжээ. Мөн хоёр бяцхан жаалхүүг улайрсан шүтэн бишрэгчдийн хөлд дарагдахаас аварч гаргасан гэдэг. Энэ явдал “Биелэгдэшгүй даалгавар” киноны нээлтийн үеэр болсон гэдэг.
Бенедикт Камбербэтч-Дээрэмчдийн эрлэг
(1).jpg)
Бенедикт Кэмбербэтч 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр Бейкер стрит гудамжинд дээрэмчидтэй тулжээ. Тэрээр эхнэртэйгээ хамт машиндаа сууж байтал гэмт этгээдүүд дөрвүүлээ хоол зөөгч эрийг дээрэмдэхээр завдаж байж.
Хөөрхий эрийг лонхоор толгойг нь хага цохихыг харсан тэрээр эргэлзээгүйгээр машинаасаа үсрэн бууж, гэмт этгээдүүдтэй зодолдсон байна. Таксины жолооч Мануэль Диас ирж тусалсны хүчээр ямар ч байсан гэмт этгээдүүдийг зугтаалгаж чадсан гэнэ.
Клинт Иствуд хахсан хүний амийг аварчээ
.jpg)
“PGA Tour” компаниас зохион байгуулсан хүмүүнлэгийн хүлээн авалт дээр 83 настай Клинт Иствуд хүний амь аварчээ. Мэргэжлийн гольфчдын дунд тэмцээн зохион байгуулдгаараа алдартай тус компанийн захирал Стив Жон хүлээн авалтын үеэр бяслаганд хахаж, амьсгалын дутагдалд орсон байна. юу болж байгааг хамгийн түрүүнд ойлгосон Клинт Иствуд Стив Жон дээр очоод Геймлихийн аргыг /Heimlich Maneuver/ тун чадварлаг хэрэглэн амийг нь аварсан байна. Тэрээр энэ аргыг анх удаа хийж үзэж байгаа, Стив Жон 100 гаруй кг жинтэй байсан ч амийг нь аварч чаджээ.
Мила Кунисын хажууд шигдээс болбол айлтгүй
.jpg)
Украин гаралтай жүжигчин Мила Кунисын гэрт ажиллаж байсан 50 настай эрийн бие гэнэт муудаж, татаж унажээ. . Унахдаа хамраас нь цус гарч, хэлээ шүдээрээ зуусан байдалтай болж. Харин Мила Кунис шүдийг нь түрийвчээрээ хөшиж хэлийг нь хэвийн байдалд оруулаад түргэн тусламж дуудан амийг нь аварчээ.
Вин Дизель хүүхдүүдийг машинтайгаа шатаж үхэхээс аварсан
.jpg)
Вин Дизель амьдрал дээр ч “Галзуу хурд”-ын Доминик Торетто шиг чанга залуу. Тэрээр нэг удаа мотоцикл хөлөглөн давхиж яваад авто ослын гэрч болжээ. Тэгээд ослын газар очоод сууж явсан зорчигчдыг нь машинаас гаргаж авсан байна. тэдний дунд хүүхдүүд байсан гэдэг. Зорчигчид гарч дууссаны дараа машин гал авалцан шатжээ.
Арнольд Шварценеггер уснаас хүний амь аварсан
Тэрээр 2004 онд, Калифорни мужийн амбан захирагч байхдаа усанд үйж байсан хүний амийг аварчээ. Хавайн Мауи арлын эрэгт амарч байсан тэрээр сэлж явахдаа нэгэн эр живж байгааг хараад амийг нь аварсан аж. Түүгээр ч зогсохгүй гулгаж байсан буги бордыг нь ч эрэг дээр гаргаж тус болжээ.
Кьюба Гудинг буудалцаанаас хүний амь аварсан
.jpg)
“Жерри Магуайр” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын шилдэг туслах дүрийн шагнал авч байсан Кьюба Гудинг адал явдалтай кинонд гардаг шиг зүйлтэй бодит амьдрал дээр учирчээ. Бахархмаар нь тэрээр бодитоор өрнөсөн энэ явдалд баатарлаг дүр бүтээсэн байна.
2007 оны Эргэн дурсах өдөр /Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн ням гаригт тэмдэглэдэг/ тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамт ресторанд хооллоод гарч байжээ. машиндаа суусны дараа хажууханд нь буун дуу гарч, дөрвөн ч удаа давтагдсан байна. Дараа нь буудуулж шархадсан залуу цусаа гоожуулсаар хажуугийн гудамжнаас гарч ирсэн аж. Үүнийг хараад Кьюба огт эргэлзээгүйгээр машхинаас гарч, залууг өргөн ресторан руу оруулсан гэнэ. Тэнд тэрээр залуу эрийн цусыг тогтоож, цэвэр даавуугаар боогоод цагдаа, түргэн тусламж дууджээ. Түргэний тэрэг иож, шархтаныг авч яван явтал тээрэр хажуугаас нь салаагүй гэдэг.
Пирс Броснан Ума Турманы амийг аварсан
.jpg)
Пирс Броснан 2009 онд, “Перси Жексон” киноны зураг авалтын үеэр жүжигчин Ума Турманы амийг аварчээ. Гар тоормозоо татахаа мартсан фургон машин уруу газар өнхрөн Ума Турманыг чиглэсэн аж. Үүнийг цаг алдалгүй ажигласан Пирс Броснан зам дээр нь зогсох хүмүүс хандан “Холдоорой, замаас гараарай” гэж хашгирчээ. Улмаар машиныг амдан гүйж, бүхээгт нь орж суугаад жолооны хүрдийг эргүүлэн холгүй байх хогийн савыг чиглүүлсний ачаар муу зүйл холуур өнгөрчээ. Пирс Броснан зүй ёсоор хүндлэл хүлээж, Ума Турман түүнийг “Агент 007” хэмээн нэрлэсэн гэдэг.
Жейми Фокс галаас хүний амь аварсан
.jpg)
Жүжигчин Жейми Фокс 2016 онд шатаж байгаа машинаас жолоочийг нь гарган авч амь насыг нь аварчээ. Энэ явдал Лос Анжелес хотод, жүжүчний гэрийн ойролцоо болсон байна. Жолооч толгой хүзүүндээ түлэгдэн эмнэлэг бараадсан ч амь нас нь аврагдсан юм. Харин Ж.Фокс өөрийгөө баатар гэж үзэхгүй байгаагаа сурвалжлагч нарт хэлсэн байдаг.
Харрисон Форд алга болсон хүүг олсон
.jpg)
2001 онд 13 настай скаут хүү Коди Клоусон Yellowstone-ы үндэсний дархан газраас төөрч алга болжээ. Бороо цас холилдон орж эхэлсний дараа хүүгийн амь насанд аюул учирсан нь тодорхой болжээ. Ингээд эрэл хайгуулын ажил яаралтай зохион байгуулахад жүжигчин Харрисон Форд уг ажиллагаанд өөрийн хувийн нисдэг тэргээрээ оролцож, хүүг олон амь насыг нь аварсан байна.
Хүү эхэндээ скаутын дүрэм ёсоор анх байсан газартаа зогсч байсан ч цас бороо орсны дараа хонох газар хайхаар явж, улмаар нэг агуйд хоног төөрүүлсэн байжээ. Маргааш нь агуйгаасаа гараад нисдэг тэрэгний дуу сонсох хүртлээ нэлээд хэдэн майл газар явчихсан байсан гэдэг.
| Хүний амь аварч баатарласан одууд |
Танилц: "Оскар"-ын эзэд
2022-03-28 15:40:39
Илон Маск, дуучин Греймс нар салсан ч нэмж 1-2 хүүхэдтэй болно
2022-03-13 07:38:42
Скарлетт Йоханссон “Уолт Дисней”-н “хар жагсаалт”-д оржээ
2021-08-16 10:11:18
“Paramount” компани “Warner Bros Discovery”-г $108.4 тэрбумаар худалдаж авах санал гаргалаа
2025-12-09 10:15:16
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг томиллоо
2025-12-09 10:15:11
2025-12-09 09:46:34
Ойрын өдрүүдэд баруун аймгуудаар хүйтний эрч чангарч, бусад бүсэд хэвийн байна
2025-12-09 09:21:34
2025-12-09 09:14:52
Эрхтэн солиулах жагсаалтад 1000 иргэн байгаа ч энэ онд тархины үхэлтэй донор илрээгүй
2025-12-09 09:01:08
2025-12-09 09:00:00
Шатахуун түгээлтийг хэвийн болгохгүй бол БЭТ томилж, тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхаарууллаа
2025-12-09 08:51:31
Монголын говиос олдсон 29 багц үлэг гүрвэлийн олдворыг Франц улс үнэ төлбөргүй "буцааж" өглөө
2025-12-09 08:43:39
2025-12-09 08:05:00
2025-12-09 08:00:00
Хилийн хурцадмал байдал дахин ширүүсч Тайланд улс Камбож руу агаараас цохилт өглөө
2025-12-08 17:29:33
Гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийг 11-11 дугаараар авч, өдөрт нь Ерөнхий сайдад танилцуулна
2025-12-08 16:06:55
Трамп “Netflix” компани “Warner Bros”-ийг худалдаж авах нь асуудал дагуулж болох талаар мэдэгдлээ
2025-12-08 15:27:15
Мөрийтэй тоглоомын 20 сайтыг хаалаа
2025-12-08 15:12:59
Метро 2030 онд ашиглалтад орж, хамгийн хол зорчиход 2000 төгрөг төлнө
2025-12-08 15:02:25
2025-12-08 14:57:18
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захирлыг шинэ жилдээ хандив авахгүй байхыг анхаарууллаа
2025-12-08 14:38:54
2025-12-08 13:34:42
"Барилга барихад авдаг зөвшөөрлийг цөөлнө"
2025-12-08 13:27:50
Ж.Чинбүрэн: Нийслэлд томуугийн өвчлөл буурч байна
2025-12-08 13:08:16
2025-12-08 12:58:05
Оны сүүлчийн өдөр дулаарч, 13 хэм хүйтэн байна
2025-12-08 12:50:51
6 мянган төгрөгийн үнэтэй өндгөн шоколадны тоглоом 185-617 мянган төгрөгийн үнэд хүрлээ
2025-12-08 10:53:46
2025-12-08 10:04:10
Их Британид Хааны Тэнгисийн цэргийн хүчин Оросын аюул заналхийллийг эсэргүүцэх Атлантын шинэ стратегийг танилцууллаа
2025-12-08 09:53:11
2025-12-08 09:47:01
2025-12-08 09:33:57
Огт аваагүй хүүхдийн тэтгэмжийг нөхөн олгуулна
2025-12-08 09:29:38
ОХУ-аас оруулж ирсэн автомашиныг татвараас зайлсхийлгэсэн байцаагч нарт ял оноолоо
2025-12-08 08:30:00
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна
2025-12-08 08:12:07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна
2025-12-08 08:10:26