Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад байна.
Иймд Нийслэлийн Онцгой Комисс(НОК)-оос өнөөдөр төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, дараах мэдээллийг өгөв.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням "НОК өнөөдөр 10:00 цагт хуралдсан. Нийслэлийн Засаг даргын долдугаар сарын 5-ны 732 дугаар захирамжаар төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Ингэснээр төрийн болон төрийн захиргааны, төрийн бусад чиг үүргийн байгууллагуудын албан хаагчдыг дайчлан ажиллуулах, зарим эрхийг хязгаарлах зэрэг асуудал шийдэгдэнэ.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дээр Шуурхай штаб 24 цагаар ажиллана" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Улсын Онцгой Комиссоос үүсээд буйг асуудлыг яаралтай шийдэх, Батлан хамгаалах анги нэгтгэлүүдээс дайчилгаанд хүн хүч татах, Сэлбэ гол дагуу байгаа байршлуудад далан босгох, зарим нэг гүүрэн байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авах зохицуулалт хийхээр болсон.
Бороо долдугаар сарын 12-н хүртэл орох төлөвтэй байгаа учир өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих тогтоолыг Нийслэлийн Онцгой Комисс гаргалаа.
УОК-ын даргатай ярилцаж дайчилгааг богино хугацаанд хийнэ. Тиймээс айж балмагдан сандрах хэрэггүй. Бид зохих ёсны арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж ажиллана.
Ажлын багаж хэрэгсэл нэмэгдүүлэх, хүн хүч, машин механизмаа татах үүрэг чиглэл өгөгдсөн.
Засгийн газрын нөөц болон Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргах, ажиллаж буй хүмүүсийн хоол хүнс, эрүүл мэнд, иргэдийн эд хөрөнгөтэй холбоотой асуудалд шуурхай арга хэмжээ авна" хэмээв.
Мөн тэрбээр "Ойрын 4-5 хоногт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана.
Хот төлөвлөлтийн алдаанаас үүдсэн зүйл манай хотод түгээмэл бий. Алдааг нь засаад сайжруулаад явж байна. Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барилга байгууламж барихыг хална. Хүчтэй бөгөөд томоохон хэмжээний акц хийхээр бэлдэж байна" гэлээ.
| Д.Сумъяабазар: Айж балмагдах хэрэггүй. Бид зохих ёсны арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03