УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хуулийн төслийн 19.2-д Цэцийн гишүүн төрийн албаны, авлигын тухай, нийтийн албанд нийтийн ашиг сонирхлоос сэргийлэх тухай хуулийн холбогдох үүрэг хязгаарыг дагаж мөрдөнө гэж заасан.
Ер нь Цэцийн гишүүн бүх хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ гурван хуулийг заавал тодорхойлж байгаа нь ямар учиртай вэ.
21.1-д Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл түүнийг эгүүлэн татах үндэслэл болно гэж заасан. Цэцийн гишүүн эрүү, авлигын хэрэгт холбогдоод явах нь ховор. Харин жил дараалан Цэцийн гишүүдийн ёс зүйгүй үйлдлүүд гарч байгаа.
Эрүүгийн гэхээс илүү ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал. Энэ бол монгол төрийн институт юм. Үүнийг дагаад төрд итгэх иргэдийн итгэл алдарч байгаа.
Өнгөрсөн жил Цэцийн гишүүн онгоцонд ямар асуудал боллоо. Саяхан хүртэл ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудал. Ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу.
Эгүүлэн татагдах асуудал хөндөгдөхгүй юм байна. Гэхдээ өөр ямар нэгэн хариуцлагын асуудал байхгүй юу. Цэцийн гишүүд ёс зүйн асуудал, зөрчил дутагдал гаргавал яах вэ. Энэ нь эсрэгээрээ авлига, эрүүгийн асуудалд холбогдсоноос илүү иргэдийг бухимдуулж байна" хэмээн ярилаа.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "19.2 нь Цэцийн гишүүний хувьд онцгой анхааруулж буй заалт. Иргэн хүний хувьд бүх төрлийн хуулиа дагана.
Ёс зүйн хариуцлагын хувьд нийт төрийн албаны тухай хуулиар явна. Төрийн Албаны Зөвлөл(ТАЗ)-ийн ёс зүйн хороонд захирагдаж, сахилга шийтгэл онооно.
Үүнд нэг асуудал байна. Цэцийн гишүүнд хариуцлага тооцох нэрийдлээр гаргаж буй шийдвэрт нь нөлөөлөх бололцоотой" хэмээн ярив.
| Ц.Сандаг-Очир: Цэцийн гишүүн ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Ёс зүйн хариуцлага хүлээхгүй юм уу |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31