Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Туурга тусгаар Монгол эх орныхоо өнцөг булан бүрд болон гадаадын орнуудад амьдран суугаа, ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын мэндийг өргөн дэвшүүлье.
Эх дэлхий минь илч гэрлээр тэтгэгч алтан нарыг тойрсоор, өдөр шөнө тэнцэх өдөр, шимтэй бүхэн дэлгэрч, үндэстэй бүхэн үржих, үйлс ажил нь өрнөн дэлгэрэхийн бэлгэдэлт урин хавартай энх мэнд золгосны баяр Наурызыг казах иргэд маань өнө эртнээс тэмдэглэж ирсэн түүхтэй.
Тийм ч учраас Даян дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрээр Нарны баяр-Наурызыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэн, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болоод даруй 15 жил өнгөрч байна.
Нүүдэлчин соёл иргэншлийн үнэт өвийг үеэс үед өртөөлөн хадгалсан хөдөлмөрч түмэн маань эх газрын эрс тэс уур амьсгалд зохицон амьдарч, он цагийн уртад хөдөлмөр зүтгэлийн нэгэн шалгуур хахир өвлийг даван туулж, жаврын үзүүрийг уярааж, төлийн дуу цангинасан урин хаврын улиралтай золголоо.
Айсуй цагийн эхлэл Наурыз баяраараа казах иргэд маань хол ойроос хуран цуглаж, учран золгож, ахмад буурлуудаа хүндэтгэн залж, үнэт сургаалыг нь дээдлэн сонсож, үдэж буй жилийнхээ ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, гарч буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл тавьдаг эртний сайхан уламжлалтай.
Улиран одож буй жил Монгол Улсын эдийн засаг өсөж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
Баян-Өлгий аймагт боомтын сэргэлт, босоо тэнхлэгийн авто замын бүтээн байгуулалт, транзит тээвэр зэрэг бүтээн байгуулалт өрнөж, хөгжлийн ахиц гарч, алс хязгаар нутагт маань аялагч, жуулчдын хөл тасрахгүй болжээ.
Нүүдэлчин малч удамт уугуул, суугуул иргэд та бүхэн маань казах ёс заншлын бэлгэдэл, өв соёлын эрхэмсэг оршихуй, Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, ирж байгаа шинэ жилийн өнгөө өөдрөг сайхнаар төсөөлж, азай буурлуудаа хүндлэн дээдэлж, анд нөхдөө эрхэмлэн хүндэлж, алдрай багачуудаа өхөөрдөн энхрийлж, Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, эвийн зангилгаагаа бөхлөн гагнаж, эрч хүчээ өсгөн нэмэгдүүлж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.
Эх сурвалж: ЕТГ-ын ХМА
| У.Хүрэлсүх: Баян-Өлгий аймагт хөгжлийн ахиц гарч, жуулчдын хөл тасрахгүй болжээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02