Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хонины ноосоор био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах үйлдвэр жилд 2,500 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогоор жилд 125 тонныг үйлдвэрлэж, ХБНГУ, АНУ-д экспортолж байна. Цаашид хүчин чадлаа бүрэн ашиглаж, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-д нийлүүлэх, бусад улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Азотын өндөр агууламжтай био бордоог үйлдвэрлэхдээ зөвхөн угаагаагүй хонины ноос хэрэглэдэг бөгөөд химийн болон нэмэлт туслах бодис, ус ашигладаггүйгээрээ онцлогтой юм байна.
Хүнсний ногоо тариалагч жижиг, дунд аж ахуйн нэгжүүд био бордоог худалдан авах чадвар бага. Иймээс төрийн бодлогоор дэмжих, ялангуяа кластерын системд оруулан зохицуулалт хийвэл богино хугацаанд иргэдээ эрүүл ногоогоор хангах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах, импортын бордоог орлох бүрэн боломжтойг компанийн удирдлага танилцууллаа.

Манай улсын хөрсний чанар муудаж, ялзмагийн агууламж 60, ургамал шинжтэй тэжээлийн бодис 60-80 буурсан нь хүнсний ногоо тарих, арвин ургац авахад сөргөөр нөлөөлдөг.
Ийм үед био бордоог жимс, жимсгэнэ, мод, бут, сөөг, тасалгааны болон мандлын цэцэг, хөрс, задгай талбай, хүлэмжийн ногоо, уул уурхайн биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад үр дүнтэй нь дотоод, гадаадын улс орнуудын туршилтаар батлагджээ.

Био бордоо нь усыг өөртөө шингээж, хадгалдаг бөгөөд шаардлагатай үед буцаж ялгаруулдаг, 10-14 сарын хугацаанд задарч, байгальд шингэдэг. Газрын хөрсийг сийрэгжүүлэн хөвсийлгөж, хорхой шавжаас хамгаалдаг, ургамлыг дээд зэргийн тэжээл болон усаар хангадаг.
Монгол Улсын бордооны жилийн хэрэглээ 150 мянган тонн бөгөөд цаашид жилд 10 хувиар өсөх төлөвтэй байна. Манай улс жилд 170 сая ам.доллароор химийн бордоо гаднаас худалдаж авдаг.


Эх сурвалж: ЕТГ-ын ХМА
| Ерөнхийлөгч Төв аймгийн Эрдэнэ сумын био бордооны үйлдвэрт зочилжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31