Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын баялгийн сангийн тухай хуулийг боловсруулах үүргийг УИХ-аас гаргасны дагуу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажилласан.
Мөн улс төрийн намууд хоорондоо баялгийн сангийн талаар нэгдсэн ойлголтод хүрч энэ хаврын чуулганаар батлуулахаар болсон билээ.
Улс төрийн намуудын болон ажлын хэсгийн багийн хамтарсан хурлаар гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Ингээд баялгийн сан нь дотроо гурван сан болж хуваагдахаар зохицуулагдана. Эхнийх нь "Ирээдүйн сан" буюу ашигт малтмалын нөөц ашигласны орлогын 65 хувиар санхүүжиж хуримтлал үүсгэдэг. Энэ санд 2030 он хүртэл нөөц бүрдүүлээд үүнээс хойш ирээдүйд ашиглах томоохон төсөлд хөрөнгө оруулах зорилготой юм.
Хоёрдугаарт "Хуримтлалын сан" байгуулна. Энэ санд иргэн бүр өөрийн нэрийн данстай байх зарчмаар явна. Энэ санд төвлөрсөн хөрөнгийг иргэнд бэлэн бусаар олгох нөхцөлийг хангаж ажиллана. Уг сангийн гол зорилго нь орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд иргэн өөрөө зарцуулах боломжтой, хязгаарлагдмал сан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Одоогоор орон нутгийн хөгжлийн сан хэлбэрээр хэрэгжиж байгаа хөтөлбөрийг "Хөгжлийн сан" болгож бүтцийг нь илүү хүртээмжтэй болгохоор төлөвлөсөн. Ганц нэг аймаг, сумын хөгжлийг ярихаас илүүтэйгээр бүс нутгийн хөгжлийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулсан хэлбэрээр цаашид явна.
Өнөөдрийн танилцуулга дээр бид энэ сангуудын орлогын эх үүсвэрийн талаар тайлбарлахдаа Төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн 34 хувийг "Хуримтлалын нэгдсэн санд" төвлөрүүлнэ.
2023 оны татварын дүнгээр жишээ болгож үзэхэд энэ жилийн байдлаар 1.1 их наяд төгрөг хуримтлалын санд төвлөрөх боломжтой гэсэн тооцоо бий.
Түүнчлэн Нэгдсэн төсвийн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд тухайн жилийн орлогын 50 хувийг нь "Хөгжлийн сан"-д хуваарилна. Энэ жилээр жишээлбэл 326.7 тэрбум төгрөгийг энэ санд байршуулна гэсэн үг.
Цагаан сарын баярын өмнөхөн Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан Нам (АН), ХҮН намын удирдлагууд буюу парламентад суудалтай намууд баялгийн сангийн талаар санамж бичиг байгуулсан. Үүний дараа тус намуудын зүгээс ажлын хэсэг байгуулж санал бодлоо солилцсон.
ХҮН намын хувьд "Ирээдүйн сан" дээр Засгийн газартай санал нэгдсэн бол "Хуримтлалын сан" дээр "Тэтгэврийн сан" нэмэхээр санал оруулж ирсэн. Түүнчлэн "Хөгжлийн сан"-гийн төсөл, хөтөлбөрийг нээлттэй болгож бүтнээр нь болон хэсэгчлэн санхүүжүүлэхэд зарцуулах саналтай байгаа. Харин АН-ын хувьд Тусгаар тогтнол, үндэсний баялгийн тухай хуулийн төсөл өргөн барьсан тул УИХ-аар Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлгийн дараа саналаа нэгтгэхээр төлөвлөж байна" гэж ярилаа.
| Д.Амарбаясгалан: "Хуримтлалын сан"-д төвлөрсөн хөрөнгийг иргэдэд бэлэн бусаар олгох нөхцөлийг бүрдүүлнэ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31