УИХ-ын гишүүн Г.Дамдинням Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.03.20/ хурлаар мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Чуулган нээснээс хойш Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн анхны хурал болж байна. Энэ хурлаар хамгийн түрүүнд зудын байдлыг ярих ёстой. Байгаль цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг хүн бүр ярьж байгаа. Сүүлийн 60 жилийн судалгаагаар аваад үзэхэд ус, цас, бороо ер нь нэмэгдэх юм байна лээ. Зудтай холбоотой асуудлаар бүгдээрээ л явцгаалаа. Бид нарыг сонгоод дэмжээд УИХ-д төлөөлөл болгоод явуулсан хүмүүс биднийг шуудай гурил хивэг үүрээд 5,10 кг будаа гурил тараагаад яв гэж сонгоогүй.
Биднийг малын махыг үнэтэй болгоод өгөөч, малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэртэй, монгол малыг эрүүлээр экспортолдог болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр сонгож явуулсан гэж ойлгоод байгаа. Монголын газар тариаланг нь өөд нь татахын тулд мал аж ахуйгаа өөд нь татах ёстой юм билээ.
Ногоон тэжээл, буурцагт ургамал шинэ төрлийн тэжээлийг тарьж, малын тэжээлийн салбарыг өөд нь татаж байж, тариаланчид, мал аж ахуйн салбараа өөд нь татна. Малын идэж буй өвс тэжээл эрүүл гэдгийг баталдаг хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Дэлхийн ургамлын аюулгүй байдлыг хамгаалах байгууллагад нэгдэж орсон юм бол хуулиа сайжруулаад агентлагийг байгуулах ёстой юм байна. Уг агентлаг нь Монгол орны бүс нутгийн өвс ургамлыг эрүүл гэдгийг баталж ОУ-д хүлээн зөвшөөрүүлэх ажлыг бодлогын түвшинд хийх хэрэгтэй.
Хоёрдугаарт, малын хашаа, хороо, үржиж буй газар эрүүл гэдгийг батлах эрх зүйн орчныг болгох ёстой. Улсаараа бид малын өвчингүй болох гээд барсангүй. Ашгүй өнгөрсөн чуулганаар хамгаалалттай аж ахуй нэгжийн асуудлыг оруулж ирсэн. Хөдөө аж ахуйн яаман дээр журам нь явж байгаа юм билээ. Харамсалтай нь, мал эмнэлгийн агентлаг олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, лабораториос гарч буй үнэлгээ дүгнэлтийг дэлхий хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс мал махаа гадаадад экспортолж чаддаггүй. Дулааны аргаар гаргаж буй мах нь хамгийн хямд үнэтэй гарч байгаа. Нэг кг нь 2 ам.доллар хүрч байгаа.
Гуравдугаарт, төхөөрч буй газрууд мах комбинатууд нь эрүүл ахуйн шаардлага хангасныг гэрчлэх стандарт ном журам, хууль дүрмээ сайжруулмаар байна. Энэ асуудлыг ярьж байж зудтай тэмцэнэ. Малчин хүнийг малаа эрчимжүүл, малаа цөөрүүл, нөхөрлөл байгуул гэж шахаад нэмэргүй. Маллаж байгаа малыг нь нь цөөлөөд ашиг шимийг нь хүртэхэд шинжлэх ухаан хэрэгтэй. Үүнийг төр хийж чадахгүй.
Зөвхөн аж ахуй нэгжүүд энэ салбарт орж ажилладаг орчныг бүрдүүлж байж өөрчлөлт гарна. Малчин хүн малаа мах комбинатад аваачих нь өөрт нь ашигтай, үнэ нь өндөр байх, малын үржил шимийг сайжруулахад нь тусалдаг, инновац нэвтрүүлэхэд нь туслах ажлыг хийж байж энэ салбар өөдөө гардаг юм байна лээ. Үүнийгээ дагаад газар тариалангийн салбар дээшилдэг. Канад, Австрали ч тэр дээрх жишгээр мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсэн. Бид хууль эрх зүйн орчноо хамгийн түрүүнд яръя” гэлээ.
| Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31