Хууль зүй, дотоод хэргийн яам Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг бэхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Гүрж улсын иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог судлах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 04-08-ны өдөр тус улсад ажиллалаа.
Ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэх, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайжруулах, шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо, урамшууллыг шинэчлэх асуудлыг судлах, хуулийн төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллаж байна.


Бүгд Найрамдах Гүрж улсын Хууль зүйн яам, Шүүхийн дээд зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэсний товчоо, Тбилисийн олон нийтийн үйлчилгээний танхим, Эрх зүйн сургалтын төв, Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн ажлын алба, Банкны холбооны төлөөлөгч, хувийн хэвшлийн шийдвэр гүйцэтгэгчдийн төлөөлөл нартай уулзалт хийлээ.
Албан уулзалтуудын хүрээнд Бүгд Найрамдах Гүрж улс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайжруулах эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэсний товчоо, хувийн шийдвэр гүйцэтгэгч нарын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх реформ, төрийн үйл ажиллагааны цахимжуулалт, цахим үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх шийдэл, түүнийг хэрхэн зохион байгуулсантай танилцаж, санал солилцов.




Бүгд Найрамдах Гүрж улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 15 жилийн өмнө төр, хувийн хэвшлийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд хувийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо руу бүрэн шилжих зорилгоор хуулийн төслийг боловсруулан парламентдаа өргөн мэдүүлсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагааны хүнд суртал, авлига, тэгш бус байдал арилж шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хэрэгжих боломжтойг холбогдох албаны хүмүүс онцолж, төрийн үйлчилгээ, иргэн хуулийн этгээдийн бүртгэлийг цахимжуулснаар хэрэгжих боломж бүрдсэнийг дурдлаа.
Эх сурвалж: ХЗДХЯ
| Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Гүрж улсын туршлагыг судаллаа |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02