Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням гурилын үнийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ард түмний амьдрал хүнд байгаа үед гурил, хивгийг импортоос чөлөөлөх хуулийн төсөл орж ирж буйг дэмжиж байна. Тойргоороо явж, ард иргэдтэй уулзахад гурилын үнэ дээр маш их гомдол тавьж байна. Нөгөө талдаа тариаланчидтай уулзахад гурилын үнийн өсөлтөөс авч байгаа нь бага, үйлдвэрүүдэд орлого ашиг нь явчхаж байгааг ярьж байна. Тариаланчдыг гурилын үйлдвэрээс тусдаа харах ёстой юм билээ.
Импортын татвараас чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ. Энэ бол ард түмэн, малчдад хэрэгтэй. Гэхдээ цаана нь тариаланчдаа яах вэ? Гурилын үйлдвэрүүд энэ дээр 4-5 нугалсан ашиг хийж байгааг Засгийн газраас гаргасан тоо баримтаас харлаа. Тиймээс тариаланчдаа яаж хамгаалах вэ? Тариаланчдынхаа халуунд халж, хүйтэнд хөрж ургуулсан тариа будааны үнэ хэцүү байдалд орно шүү.
Энэ хүмүүс зээл авч эргэлтэд оруулах хэрэгтэй болно. Энэ хүмүүсээ яаж дэмжих вэ? Бусад улс орнууд тариаланчдадаа татаас өгөөд явдаг юм билээ. Хоёрдугаарт, тариаланч, ногоочидтойгоо уулзахад гурван хувийн зээлийг хоёр жилийн хугацаатай болгож өгсөнд нэлээд ам сайтай байсан. Энэ зээлээ үргэлжлүүлэх үү?
Одоо буцаад таван хувь болоод өсчихсөн юм байна? Энийг таван жил болгоод хүүг нь бууруулах хүсэлт тавьж байна. Энэ талаар ЗГ ямар бодлого хэрэгжүүлэх вэ?” хэмээн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна.
| Г.Дамдинням: Гурилын үнийг буулгах ёстой ч цаана нь тариаланчдаа яаж хамгаалах вэ? |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31