Ногоон автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хорооны даргыг томилох хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус хурлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Хянан шалгах түр хорооны даргаар томилсон байна. Шинээр томилогдсон Түр хорооны дарга нээлттэй сонсголыг хэзээ зохион байгуулах талаар хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ногоон автобусны худалдан авалтад хяналт шалгалт хийх Түр хорооны дараагийн хурлыг гуравдугаар сарын 25-нд хийнэ. Түүнээс өмнө мэргэжлийн байгууллагуудаас шинжээчдийг томилох ёстой.
Шинжээчдийн хүсэлтийг тухайн байгууллагууд Түр хороонд өгнө. Гурав хоногийн хугацаанд шинжээчдийн нэр орж ирээд батлагдана. Ногоон автобусны сонсголыг дөрөвдүгээр сард багтааж зохион байгуулна. Учир нь ард түмний хүлээлт их байгаа.
Бүх материалыг цуглуулаад эхлэхээр худалдан авалтад холбогдсон албан тушаалтнуудыг дуудаж нээлттэй сонсгол зохион байгуулна. Хамгийн гол асуудал нь ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх юм.
Эрх барьж буй МАН өөрсдийн гишүүдийг өмгөөлөх хамгаалах асуудал байхгүй. Яг хуулийн дагуу сонсгол явуулна" хэмээн ярилаа.
| Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сард багтааж зохион байгуулна |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00