Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын дарга Б.Батбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр АН, МАН-аас бусад 35 нам нэгдэж, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох ёстой гэдэг байр суурь илэрхийлээд байсан юм.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Надад нэг гуйлт байсан. МАН, АН-аас бусад 35 нам нэгдэхийг гуйсан. Улс төрийн намуудад иргэнийхээ гуйлтыг өөрийн биеэр хүргэж өгсөн. Намын дарга, удирдлагуудтай нь уулзсан. Энэ оны хоёрдугаар сарын 21-нд дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар намуудын удирдлагуудыг урьсан. Дугуй ширээний уулзалтаар хэрхэн бид эвсэж, нэгдэж улс орноо өөрчлөх вэ гэдэг асуудлыг ярилцсан. Энэхүү дугуй ширээний уулзалтын дараа хоёрдугаар сарын 22-нд улс төрийн намууд хамтарч хэвлэлийн хурал зохион байгуулж, хүч тэнцвэргүй сонгууль зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээлсэн.
Сонгуулийн хууль нь 35 нам эвсэж нэгдэх боломжийн эсрэг батлагдсан байна. Сонгуулийн хуулийн маш олон заалтаар намууд эвсэж, нэгдэх боломжийг хаасан байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн хуулийн 74.2-т “Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна” гэсэн байгаа юм. Үүнд: 74.2.2-ь намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, 74.2.3-т хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, 74.2.4-т гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх гэж хуульчилсан.
УИХ-ын 2020 оны сонгуулиар нэг сая 475 мянган сонгогч санал өгсөн. Энэ удаагийн сонгуулиар 1.6 сая сонгогч санал өгсөн гэж бодоход, сонгуулийн хуулийг баталсан намууд дангаараа ороход дөрвөн хувийн босго давна гэж тооцсон. Санал өгөх 1.6 сая сонгогчийн дөрвөн хувь буюу 64 мянган саналаар намууд УИХ-д суудалтай болж байна. Хоёр нам эвсвэл таван хувь гээд 80 мянган саналаар УИХ-д суудалтай болно. Гурван нам эвсвэл долоон хувь гээд 112 мянган хүний саналаар УИХ-д суудалтай болж байгаа юм.
Дээрээс нь сонгуулийн тойргийг томсгосон. Гэхдээ сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгаагүй. Ийм байдлаар хууль батлагчид өөрсдөдөө ашигтай хууль батлуулсан байна. ИЗНН болон бусад намууд эвсэж сонгуульд орох асуудлаар хичээж ажиллаж байна. Өнгөрсөн 30 жил, 100 жилийн дурсамжаар амьдрахгүй байх шинэчлэлийг бид хүсэж байна. Одоогоор эвсэх асуудал хоёр оронтой тоон дээр яригдаж байна. Өмнөх сонгууль шиг хоёр, гурваараа нэгдмээргүй байна.
| Б.Батбаатар: Эвсэх асуудал 10 гаруй намын түвшинд яригдаж байна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31