Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Унгар Улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Алтай судлалын чиглээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцоо. Тэрбээр тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Унгар хоёр улс газар нутгийн хувьд алс хол орших ч гэлээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс, түүх соёлын эртний хэлхээ холбоотой байдаг нь манай хоёр орныг сэтгэл санааны хөрш болгодог гэж үздэг.
Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байна. Улс төрийн харилцааны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байна. Үүний том илрэл өнгөрсөн 2023 онд Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло Монгол Улсад айлчилж байсан бол жил хүрэхгүй хугацааны дараа миний бие ийнхүү Унгар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Манай хоёр орны харилцаанд боловсролын салбар чухал байр суурь эзэлдэг. Унгар Улсын Засгийн газраас монгол оюутнуудад тэтгэлэг олгож, манай улсад нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байдагт монголын ард түмэн талархалдаг юм.
Хэл, түүх, соёл нь аливаа улсын дархлаа, тусгаар тогтнолын үндэс суурь байдаг. Өөрийн улсын түүх, хэл, соёлоо хадгалан авч явах нь тухайн улсын иргэн бүрийн үүрэг. Харин харь улсын түүх, хэл, соёлыг сурч мэдэн, дэлхийд сурталчилна гэдэг нь ачит үйлс бөгөөд хүндлэлийн дээд хэлбэр гэж боддог. Өнөөдрийн энэ Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирсэн Алтай, Монгол судлаачдыг харахад туйлын баяртай байна. Цаашид та бүхний энэ ариун үйлсэд өөрийн зүгээс чадах бүхнээрээ тусалж дэмжих болно гэдгээ илэрхийлж байна гэв.
Түүний дараа Өтвөш Лорандын их сургуулийн Монгол ба Төв ази судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол судлалын төвийн тэргүүн, доктор, профессор Бирталан Агнеш “Алтай овогтнуудын домгоос: Чонын дүр нь эрт үеэс өнөөг хүртэл”, Бүгд найрамдах Турк Улсын Истанбул хотын их сургуулийн орчин үеийн түрэг хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч, Монгол судлалын төвийн тэргүүн, доктор, профессор Мехмет Өлмез “Алтай судлалын ач холбогдол”, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Их сургуулийн монгол судлалын лектор, Өтвөш Лорандын их сургуулийн Монгол ба төв ази судлалын тэнхимийн зочин багш, доктор Ж.Уянга “Алтай хэлний холбоос хэл зүйн сурах бичгүүдэд туссан нь” зэрэг сэдвүүдээр илтгэл тавив.
Мөн Улсын Их хурлын дарга Г.Занданшатар “Алтай судлал түүхийн хуудаснаа” хэмээх илтгэлийг тус эрдэм шинжилгээний хуралд тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ,Алтай судлалын түүхийг Чингис хаанаас өмнөх, Чингис хааны үед, Чингис хааны дараа гэсэн үндсэн гурван үед хуваан үзэж илтгэв хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| УИХ-ын дарга Г.Занданшатар Алтай судлалын чиглэлээрх олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавив |
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
"Судалгаа авья" гэж хаалгыг нь онгойлгуулаад утсыг нь авч зугатжээ
2026-01-30 17:39:24
Долоон настай эмэгтэй хүүхэд 13 давхраас унаж нас баржээ
2026-01-30 17:12:36
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно
2026-01-30 16:47:58
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Хөнгөвчлөх тасгийн сувилагч цалингаасаа салах ёс гүйцэтгэх өрөөнд зул бэлддэг
2026-01-30 15:41:47
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Хамтран амьдрагчийнх нь дансаар төлсөн мөнгийг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргажээ
2026-01-30 14:06:17
Багш, эмч нарын цалинг нэг гараараа нэмж, нөгөө гараараа буцаагаад авчихсан гэв
2026-01-30 13:34:52
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Цаг агаар хүндэрсэн үед дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт мал бэлчээрлүүлж болно
2026-01-30 12:59:04
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00