Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийж буй ажлуудынхаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
АЭХ-ноос эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор маргааш буюу гуравдугаар сарын 8-ны 14:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван цуглаан зохион байгуулах аж.
Мөн хэрэгжүүлж буй ажлынхаа талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан танилцуулав.
Тэрбээр "Монголын нийгмийн амьдрал хүнд байгаа. Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт, амьжиргааны өртгийн асуудал эмэгтэйчүүдийн хувьд маш хүнд сэдэв болсон.
Ийм үед АЭХ-ноос эмэгтэйчүүдийн долоо хоногийг зохион байгуулж байгаа нь нийгэмд тулгамдсан олон асуудалд эрх баригчдын анхаарлыг татах, олон нийтийн санаа бодлыг нэгтгэх, тэмцлийг өрнүүлэх зорилгыг агуулж байгаа юм.
Тус долоо хоногийн хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэх сэдвийг чухалчилж ярьсан. Эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдэлгүй, орлого муу, хөдөлмөрийн зах зээлээс шахагдаж байна гэсэн асуудлыг хөндсөн.
Хоёрдугаар сарын 29-нд аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг баталсан. Нэр дэвшигч нэг тойрогт дунджаар нэг тэрбум төгрөгөөс дээш зардал гаргахаар байгаа. Энэ нь эмэгтэй нэр дэвшигч нарт маш хүндээр тусна.
Улс төрийн санхүүжилт цэвэр байлгах зорилгоор АЭХ-ноос "улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих сан"-г байгуулсан. Их бага хэмжээгээр хандив цуглуулж эмэгтэй нэр дэвшигч нараа дэмжих зорилготой" хэмээн ярилаа.
| Б.Жаргалан: Нэг тойрогт дунджаар ₮1 тэрбумын зардал гаргах нь эмэгтэй нэр дэвшигчдэд маш хүнд тусна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31