Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт өчигдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр Үйлдвэрчний Эвлэл(ҮЭ)-ийнхний илэрхийлсэн байр суурийг хүргэе.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргая гэж ярилцсан. Энэ хүрээнд гурван талт хэлэлцээрийнхээ саналыг холбогдох газруудад хүргүүлсэн.
Зарим асуудлыг хуулиар шийдвэрлүүлэх шаардлага байсан. Хамгийн түрүүнд, цалин, тэтгэвэр тэтгэмжийг түүхэндээ хамгийн өндөр хувиар нэмэгдүүлсэн. Мөн олон жил ярьсан бүсийн нэмэгдлийг олгож байна. Энэ нүдээ олсон шийдвэр. Үйлдвэрчний эвлэл бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа ч оролцооны асуудал байна.
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл: Шинжлэх ухааны салбарын тухай хуулийг батлуулах шаардлагатай байна. Энэ салбарт ажлын ачаалал, оюуны үнэлэмж маш доогуур байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс доогуур, үүнд дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байна.
Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор: Манай салбарын цалинг өнгөрсөн нэгдүгээр сард нэмэхээр тусгасан. Гэхдээ одоогоор ялгаатай байдал хэвээр байна. Уул уурхайн салбар нийт экспортын 93 хувийг бүрдүүлдэг хэр нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Илүү цагийн хөлсөө жигд авдаггүй.
Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга М.Болдсайхан: Төр ялгавартай шийдвэр гаргаж байна. Тухайлбал орон сууцны ипотекийн зээлийн хүү харилцан адилгүй байгаа. Залуус ялгавартай шийдвэрийг арилгаж өгөхийг хүсэж байна.
Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир: Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая хүн байгаагийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Засгийн газар ногоон санхүүжилтийг дэмжихдээ хамтын гэрээ хэлэлцээртэй байгууллагуудыг түлхүү дэмжвэл зүгээр байна. Хөрөнгө оруулалт хийж буй компани руу бодлогоо чиглүүлэх нь чухал.
Баянхонгор аймгийн ҮЭХ-ны дарга н.Гүрсэд: Хөдөлмөр нийгмийн түншлэлийг орон даяар шинээр авч үзэх хэрэгтэй байна.
Нэгдүгээрт аймаг, сумын хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг төрийн бодлогын баримт бичиг болгох чухал. Аймаг, сумын төрийн албан хаагчдын цалинг нэмсэнд талархаж байгаа ч цалин, хөлсний ялгаатай байдал хэвээр байна. Аймгийн төвд ажиллаж буй төрийн захиргааны ажилтнуудын таван жилийн урамшуулал энэ оны төсөвт суугаагүй байх жишээтэй.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, аймаг, нийслэлийн удирдлагуудын хамт Үйлдвэрчний эвлэлүүдийн үгийг сонсож, ярилцаж байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Асуудлаа хэлэлцээд үе шаттай шийдээд явах нь чухал.
Өнөөдөр яригдсан асуудлуудыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ-той хамтраад тавдугаар сарын 1-н хүртэл дүгнэе. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эрх зүйн орчныг шинэчлэхийг Засгийн газар дэмжинэ” гээд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ саналаа нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.
Мөн хамтын хэлэлцээр байгуулаагүй Сэлэнгэ, Говьсүмбэр, Өмнөговь, Архангай аймаг тавдугаар сарын 1-ний дотор хэлэлцээрээ шинэчлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| "Аймгийн төвд ажилладаг төрийн захиргааны ажилтнуудын таван жилийн урамшуулал энэ оны төсөвт суугаагүй" |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31