Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Макаогийн Захиргаа, хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Андрей Чеонг Вэн Чон нар “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр”-ийг энэ сарын 28-ны өдөр баталлаа.
Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаотой:
Энэ онд “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх" тухай хэлэлцээр байгуулснаар хоёр талын хуулийн байгууллагууд хоорондоо шууд харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх суурь гэрээнүүд бүрэн гүйцэд байгуулагдаж байна.
Таван “Ш” ажиллагааны хүрээнд улс орнуудтай хамтарсан хоёр талын ялтан солилцох, мэдээлэл солилцох, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийг байгуулж байгаа.
"Монгол Улсын иргэдийн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод зорчих хөдөлгөөн сүүлийн үед нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад манай улсын иргэд хэрэг холбогдох асуудлууд гарч байна.
Уг хэлэлцээр байгуулснаар хоёр орны иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох хурд нэмэгдэж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тулгардаг иргэний маргааны асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр онцоллоо.
Уг хэлэлцээр нь 19 зүйлтэй бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн хамгаалалт, туслалцаа үзүүлэх журам, гэрч болон шинжээчид холбогдох зохицуулалт, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг тусгажээ хэмээн ХЗДХЯ-наас мэдээллээ.
| Макаотой иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүй, шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байгуулжээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02