Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл болон АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви нар өнөөдөр (2024.02.26) хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тодруулбал хоёр орны геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын техник, технологийн горимын мөрдөлт, геотехник, уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр тулгарч буй асуудал түүнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.



Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагааг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга "Геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын стандарт, дүрэм, журам, шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах, мэргэжилтэн солилцож туршлага солилцох, тэргүүний шилдэг техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судлах зэргээр хамтран ажиллах нь зүйтэй байна.
Геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын үйл ажиллагааг аливаа эрсдэлгүй, үр дүнтэй явуулах нь чухал бөгөөд тэдгээр асуудлыг богино хугацаанд эрчимжүүлэхэд энэхүү санамж бичиг үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэдгийг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.
Монгол Улсын уул уурхайн салбар болон бусад аж үйлдвэрийн салбарт ажилтан хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү санам бичигт гарын үсэг зурсан байна.
Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, АНУ-ын Хөдөлмөрийн Яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанган болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Манай Улс ОУХБ-ын "Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенц”-д 2015 онд нэгдэн орсон бөгөөд энэ нь уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага, хэм хэмжээг тогтоож төр, аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар Олон Улсын түвшинд үүрэг хүлээж байгаа юм.



Өнгөрсөн онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нийт 408 хүн өртсөний 103 нь уул уурхай, олборлолтын салбарт бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн ослын 25.2 хувийг хамаарч байна.
Уул уурхайн салбарт гарч буй ослын шалтгааныг авч үзвэл нийт ослын 60 орчим хувь нь уналт, нуралт, өргөх, зөөх тоног төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаанаас, 20 гаруй хувь нь хаалт, хамгаалалт хангалтгүйгээс, 20 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан гэсэн хүчин зүйлээс хамаарч байна.
Иймд санамж бичгийн хүрээнд
Манай улсын гуравдагч хөрш стратегийн түнш болох АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгнө гэж үзэж байгааг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам мэдээллээ.
| Газрын тос, хийн салбарт олон улсын стандарт, шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулахад АНУ-тай хамтарна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31