УИХ-ын сонгуулийн “тоглоомын дүрэм” өөрчлөгдсөн. Өрсөлдөөн бүсчилсэн том тойргуудад өрнөнө. Тэндээс 78 гишүүн сонгогдоно. Жагсаалтаас 48 гишүүн тодорно. Нийт 126 гишүүнтэй болно.
Тэдний дийлэнх нь том намуудаас гарч ирнэ. Ийм прогнозыг судлаач, ажиглагчид хийж байна. Тэр хэрээр МАН, АН-ын тойрог, жагсаалтын “бүрэлдэхүүн” маш ихээр анхаарал татаж байгаа юм. Гэхдээ аль ч намын тухайд тойрогт нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсээ албан ёсоор тодруулаагүй байна. Энэ нь хуулийн хугацаа нь хараахан болоогүйтэй холбоотой.
Гэхдээ “...Нэр дэвшигчдээ хэн тодруулах вэ” гэдэг хуваарилалт зарим намд явагдсаар байгаа аж. Тухайлбал, сая цагаан сарын үеэр АН-ын нэр дэвшүүлэх эрх мэдлийн төлөөх яриа хөөрөө болсон байна.
Тодруулбал, АН-ын золголтын өмнөх өдөр буюу шинийн 2-нд тус намын дарга Лу.Гантөмөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “урилга”-аар очиж уулзжээ. Уулзалт гэхээсээ, золголт гэвэл зохиж магадгүй юм. Т
эдний уулзалтаар зөвхөн цагаан сарын талаар яриа болоогүй байна. Х.Баттулга ингэж АН-ын даргатай уулзах үеэрээ 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг “эзэмших” хүсэлт тавьсан байна. Тойргийн 39, жагсаалтын 24 квот гэсэн үг. Уг нь АН-ын нэр дэвшүүлэх эрх дүрмээрээ намын даргад байх учиртай. Гэвч Лу.Гантөмөр түүнийг нь зөвшөөрчээ. Х.Баттулга ямар санал тавиад, Лу.Гантөмөр хүлээгээд авчихсан нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч Х.Баттулга “татгалзахын аргагүй санал” тавьсан бололтой.
Ийм мэдээлэл “тамхины цэг”-ээс гарч, улс төрийн хүрээнд тарж байна. Ер нь бол Х.Баттулга АН-ын даргын нэр дэвших эрхийг хуваалцах хүсэлтэй явж ирсэн. Ийм мэдээллийг эх сурвалжууд хүргэсээр ирсэн л дээ. Бас түүний үйлдлүүд ч нотолдог.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Лу.Гантөмөр АН-ын нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг Х.Баттулгад өгсөн үү?! |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31