Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн бага ангийн сурагчдад орос хэл, утга зохиол, математик, байгаль орчны хичээлийн 2,400 сурах бичгийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас ирүүлжээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар багш, сурагчдад уг сурах бичгүүдийг өчигдөр хүлээлгэн өгсөн байна.



Ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн хичээлийн байрыг 2022 онд ашиглалтад оруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын 1-нээс нэгдүгээр ангийн 127 сурагч оросын боловсролын хөтөлбөрөөр суралцаж эхэлжээ. Тус ЕБС нь 1,200 сурагчтай бөгөөд үүнээс 127 нь орос хэлээр хичээлээ үзэж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны наймдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгох шийдвэр гаргасан билээ.
| 162 дугаар сургуулийн бага ангийн сурагчдад ОХУ-ын боловсролын яамнаас сурах бичиг ирүүлснийг хүлээлгэн өгчээ |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00