УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар Ховд аймгийн засаг даргын тамгын газар, Ховд аймгийн ИТХ, МоЭнКо ХК-ийн төлөөллийг оролцуулан Ховд аймаг дахь хөшөөтийн уурхайг эзэмшдэг Мо Эн Ко ХК-ийн 2011, 2014 оны хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.02.07/ зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ. Тэрээр энэ хэлэлцүүлэг нь хувийн хэвшил, хэн нэгэн хүнийг яллаж шийтгэх, эсвэл гүтгэн харлуулах, цаашлаад сонгуульд зориулсан аливаа арга хэмжээний нэг биш хууль журмын дагуу байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, алдагдсан боломжийн талаар бодит мэдээллийг Ховд аймгийн иргэд, олон нийтэд мэдээлэх зорилго бүхий гэдгийг онцоллоо.
“Ховд аймаг, МоЭнКо хувьцаат компанийн хөрөнгө оруулалтын 2011, 2014 оны гэрээнүүдийн хэрэгжилт, татвар болон бусад асуудлууд” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж,
“МоЭнКо хувьцаат компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан хүний эрх, эрүүл аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөрлөх цалин олгох тухай Хүний эрхийн үндсэн зарчмуудын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн референт, хууль зүйн ухааны магистр Д.Батмөнх нар илтгэл тавьж, мэдээлэл өгч ажиллаж байна.



| Ховд аймаг дах "Хөшөөтийн уурхай"-н хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02