Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын өнгөрсөн долдугаар сарын 7-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Цэцийн дүгнэлтийг парламент 15 хоногийн дотор хэлэлцэн тайлбар, мэдээллээ хүргүүлэх учиртай. Тиймээс удахгүй болох ээлжит бус хуралдаанаар сонгуулийн хуулийн маргаантай холбоотой цэцийн дүгнэлтийг хэлэлцэх товтой байна.
Иргэн А.Гэрэлцогт, С.Номынбаясгалан, З.Тамир нар Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдээдэл гаргажээ. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэг буюу нэр дэвшүүлэхтэй холбоотой хэсэгт сүүлийн зургаан жил хүртэлх хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй" гэсэн заалт нэмсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ. Энэ заалт нь Үндсэн хуулийг дээдлэх зарчимд үл нийцсэн, мөн сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон Үндсэн хуулийн тусгайлсан зохицуулалтыг зөрчсөн байна хэмээн Цэцэд ханджээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанаар маргааныг хэлэлцээд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулсан дээрх заалт нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж дүгнэсэн. Улмаар дээрх заалтыг нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн парламентыг Сонгуулийн тухай хуулийг батлахдаа Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн хэмээн цэцийн дүгнэлт гарчээ.
Энэ тухай Цэцийн үндэслэлд, УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан нь сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийн гарааны тэгш байдлыг хангах, сонгуулийн хуулийг тогтвортой мөрдөхөд чиглэдэг. Улсын Их Хурлаас "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 2023 оны 116 дугаар тогтоол гарган, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоожээ. Үүнээс үзэхэд хууль тогтоогч 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр буюу сонгууль явагдахын өмнөх нэг жилийн дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна гэжээ.
Дунд суудлын хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир парламентын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, тайлбар өгчээ. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн баталсан хугацаан дээр биш нэр дэвшүүлэх хэсэг буюу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр сүүлийн зургаан хүртэлх жилийн хугацаанд ажилласан бол нэр дэвших боломжгүй гэсэн заалт дээр тайлбар хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "... Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад УИХ-ын хууль батлах онцгой бүрэн эрхийг тодорхойлон зааж өгсөн. Энэхүү хэсгийг үндэслэн парламент төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаа хэрэгжүүлж ажилласан билээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нарийн мэргэшсэн, өндөр шаардлага бүхий сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдох төрийн албан хаагчид юм. Уг албан тушаалд томилогдох иргэн нь улс төрөөс хараат бус байх, ашиг сонирхлоос ангид байх шаардлагыг хуульд тусгасан. Энэ агуулгаар зөвлөлийн гишүүнээр ажиллахаас өмнө зургаан жилд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаагүй байх шаардлагыг тавьж, улмаар чөлөөлөгдсөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргээд төсөв батлах чиг үүрэгтэй УИХ, ИТХ-д ажиллахгүй байх нь ашиг сонирхлоос урьдчилан сэргийлсэн” гэжээ. Ийнхүү Сонгуулийн тухай хуулийг цэц Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнээд байна. Парламент Үндсэн хуулийн цэцийн нэгдүгээр дүгнэлтийг хүлээн авах эсэх нь анхаарал татаж буй юм.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Цэц Сонгуулийн хууль дээр маргаан үүсгэв |
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
"Судалгаа авъя" гэж хаалгыг нь онгойлгуулаад утсыг нь авч зугтжээ
2026-01-30 17:39:24
Долоон настай эмэгтэй хүүхэд 13 давхраас унаж нас баржээ
2026-01-30 17:12:36
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно
2026-01-30 16:47:58
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Хөнгөвчлөх тасгийн сувилагч цалингаасаа салах ёс гүйцэтгэх өрөөнд зул бэлддэг
2026-01-30 15:41:47
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Хамтран амьдрагчийнх нь дансаар төлсөн мөнгийг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргажээ
2026-01-30 14:06:17
Багш, эмч нарын цалинг нэг гараараа нэмж, нөгөө гараараа буцаагаад авчихсан гэв
2026-01-30 13:34:52
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Цаг агаар хүндэрсэн үед дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт мал бэлчээрлүүлж болно
2026-01-30 12:59:04
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00