МИАТ ТӨХК-ийг тойрсон хууль бус тендер олны хэл ам дагуулж байгаа. Тэгвэл уг асуудлын мөрөөр АТГ-аас шалгалт ажил явуулж нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, албан тушаалыг нь түдгэлзүүлжээ. Үүнээс гадна Монгол Улсын хилээр гарах хориг тавьжээ.
Хэргийг тодруулбал Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа МИАТ ТӨХК-ийн бизнес удирдлагын газрын захирал Н.Батдарийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хилийн хориг, Санхүү удирдлагын газрын дарга Н.Цэгцийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хилийн хориг, Захиргаа удирдлагын газрын захирал Э.Мөнх-Маралыг албан тушаалаас нь түдгэлзүүлж, Бүхээгийн үйлчилгээний албаны дарга дарга Ж.Амар-Эрдэнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж хилийн хориг, Үйлчилгээний чанар стандартын хэлтсийн дарга Б.Цэгмэдийг албан тушаал түдгэлзүүлж, хилийн хориг тавих саналыг Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өчигдөр шүүх хуралдаж дээрх нэр бүхий тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн албан тушаалыг нь түдгэлзүүлж, хилийн хориг тавих прокурорын санал үндэслэлтэй гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Үнэлгээний хорооны гишүүд нь эрүүгийн хэргээр шалгагдаж бүр хилийн хориг хүртэл тавиулчихаад байхад гишүүдийн санал, шийдвэрийг тамгаараа баталгаажуулдаг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэргээс мултарч асуудлын ард үлдэх вий гэсэн болгоомжлол байна. Ийнхүү МИАТ-ийн нэр бүхий удирдлагуудыг албан тушаал, авлига хээл хахуулын хэрэгт хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэллээ. Хэрхэн яаж хариуцлага тооцохыг цаг хугацаа харуулна.
toim.mn
| МИАТ ТӨХК-ийн албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хилийн хориг тавьжээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02