Нэгдүгээр сарын 19-нд болсон Монголын ногоон намын XIV Их хурал болон Монгол ардчилсан намын нэгдүгээр сарын 20-ны VI дугаар Их хурлын тус тус шийдвэрээр “Үндэсний эвсэл” байгуулах шийдвэр гаргаад байсан юм. Улмаар улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Номт овогт Нямтайширын Номтойбаярыг сонгосныг өнөөдөр зарлалаа.
Тэрбээр улс төрийн илтгэлдээ “Үндэсний эвсэл нь улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна” гэдгийг онцоллоо.

Үндэсний эвсэл нь үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх зарчимтай, нэг улс төрч, мянган мэргэжилтэн бодлого баримтална гэв.
“Үндэсний эвсэл” байгуулах ёслолын арга хэмжээний үеэр Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч улс төрийн шинэ хүчийг итгэл даах зан чанар, зориг зүрх, арга туршлагатай удирдагч тэргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Нямтайширын Номтойбаярыг сонгосон гэлээ. “Үндэсний эвсэл”-д нэгдэж буй Монгол ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл бүтээн байгуулалтыг өрнүүлж, авлигын ханыг нурааж, шударга бустай хатуу ширүүн тэмцэх, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах чадвартай хэмээн шинэ тэргүүнийг сонгосон гэдгээ илэрхийлэв.
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байгаагаа илэрхийлж улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсэд улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриаллаа.
| Үндэсний ардчилсан үзлийн дор “Үндэсний эвсэл” байгуулагдлаа |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02