Өнгөрсөн долоо хоногт, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзвар орчимд хий ачсан машин дэлбэрч ноцтой осол болсон. Энэ эмгэнэлтэй явдлын улмаас Онцгой байдлын гурван аврагч амь эрсэдсэн. Тухайн үед тус замаар явсан машины жолооч, зорчигчид, тэр хавийн орон сууцны оршин суугчид түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Уржигдар тэдний нэг 19 настай залуу амиа алдсан байна. Түүнээс гадна дэлбэрэлтийн улмаас олон хүн эд хөрөнгөөр хохирсон.
Одоогоор “...Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд уг ослын талаар албан ёсны дүгнэлт гаргахаар ажиллаж байна” гэсэн албаны мэдээлэлтэй. Харин олон нийтийн сүлжээ, бусад мэдээллийн эх сурвалжуудаар ослын талаар янз бүрийн зүйл яригдаж байна. Энэ осолд “...Хий ачиж явсан машины жолооч, цаашлаад “Дашваанжил” ХХК нь аюултай ачаа тээвэрлэх стандартын горим зөрчсөн” гэх хандлага нэлээд байна.
Мөн “...ОБЕГ-ын удирдлагууд аврагчдыг хийн ослын үед ажиллах зааварчилгаагаар хангаж чадаагүй” гэж үзэх хүн олон байгаа юм. Бас “...“Дүнжингарав” худалдааны төв, Глобал сургууль орчмын дундуурх автозам хоёр талаасаа шахагдаж, нарийхан баригдсан. Тухайн үед орон сууц руу орсон галыг унтраах гэсэн онцгой байдлын машин “хүзүүвч”-д тээглээд орж чадаагүй. Энэ бүхэн газрын авлигатай холбоотой” гэж байна. Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар энэхүү ослын талаар нэлээд яригджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн чуулганаас ирсэн даруйдаа, 25-ны пүрэв гарагт Засгийн газрыг хуралдуулжээ. Тэрбээр хууль хяналтынханд Дүнжингаравын уулзвар орчимд гарсан дээрх ослыг нарийвчлан шалгах чиглэлийг өгсөн байна. Ерөнхий сайдын чиглэл нь “...Буруутай этгээдийг заавал олж, хариуцлага тооц. Тэр хүртэл УОК, нийслэлийн удирдлагууд гэм хорыг арилгахад анхаарч шуурхай ажилла” гэсэн агуулгатай. Гэхдээ чиглэлийг хэрэгжүүлэхдээ авах арга хэмжээ, анхаарах асуудлууд нь нэлээд анхаарал татахаар байгаа юм.
Тодруулбал, “...Тухайн үед эргэн тойрон дахь машинуудад хэн хэн байсан бэ. Улстөрчдийн хамаарал бүхий машинууд тэр хавьд хэдэн цагаас хэдэн цагийн хооронд байсан бэ. Тэдгээр машинд шүүхээр явж байгаа хэргийн хамаарал бүхий болон хуулийн байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс хамт байсан эсэхийг тодруулах хэрэгтэй. Тагнуулын дарга эрхмийн барьсан орон сууц, тэдний эргэн тойронд тэр өдөр ямар уулзалтууд болсон бэ. Осол яагаад лхагва гарагт гарсан бэ. Эдгээрийг цогц байдлаар нягталж, хэрэг нээж шалгах ёстой” гэж үүрэг өгсөн байна. Эндээс харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ ослыг тохиолдол биш гэж үзэж байгаа бололтой.
Үүнээс гадна, “...Өнгөрсөн оны сүүлчээр Авлигын шүүх байгуулах талаар хэлэлцсэний дараа, нүүрсний сонсголын эхлэлээс дуусах хүртэл үргэлжилсэн шатахуун тасарсан асуудлыг нийгмийн сүлжээнд зохион байгуулалттайгаар тараасан, сая гарсан ослын талаарх янз бүрийн мэдээллүүд ямар эх үүсвэрээс дээрх байдлаар цацагдаж байгааг нарийвчлан шалгаж танилцуулаарай” гэжээ.
Мөн хотын газар, бусад асуудлаарх сонсголыг яаралтай зохион байгуулах чиглэлийг өгсөн байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд мэдээлсэн.
Түүнчлэн Засгийн газрын дээрх хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Давосын эдийн засгийн чуулганд оролцох үеэр “хөдөлгөөн” хийх гэсэн авлигачдын гадаад, дотоод зорилго бүтэхгүй. Тэдний Монгол Улс руу оруулж ирж байгаа мөнгө нь таван газарт царцаагдсан. Үүнд удахгүй хариуцлага тооцно. Ер нь ард түмний зовлонд дөрөөлж, сонгууль болон улс төр хийхийг хүсэж байгаа хүн бүр шангаа хатуу хүртэх болно. Шүүх дээр явж байгаа хэргүүдээс ч хараагаа салгахгүй. Анхаарлаа сулруулахгүй. Баялгийн лиценз, хотын газар хэнд, хэрхэн очсоныг олон нийт удахгүй нийтийн сонсголоор мэдэх болно. Мэдэх эрхийг хангана. Тэгэх тусам энэ үйлдлүүдийн ард хэн хэн байгааг ард олон төвөггүй ойлгоно. Олон нийт мэдээллийн хаалттай байдалд байж, хууль бус ийм явдлуудын талаар огт мэддэггүй байсан. Тэгвэл ингэж төөрдөг байшин дотор удаан зугаалахгүй ээ. Хамгийн сайн нь дээрх хүмүүсийн нуусан, хаасан явдлуудынх нь бүх мэдээлэл бэлэн болсон. Одоо тэд устгах боломжгүй, оройтсон” гэж ярьсан байна. Эдгээрээс гадна Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдээр хийн осол хийгээд хотын газар, бусад асуудлаарх авлига дагасан хууль бус үйлдлүүдтэй холбоотойгоор стандарт, хяналт шалгалтыг сайжруулах зэрэг зарим арга хэмжээг авч, томилгоо хийхээр шийджээ. Тэдгээр нь энэ долоо хоногт албажих бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа хатуу хүртэх болно |
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
"Судалгаа авъя" гэж хаалгыг нь онгойлгуулаад утсыг нь авч зугтжээ
2026-01-30 17:39:24
Долоон настай эмэгтэй хүүхэд 13 давхраас унаж нас баржээ
2026-01-30 17:12:36
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно
2026-01-30 16:47:58
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Хөнгөвчлөх тасгийн сувилагч цалингаасаа салах ёс гүйцэтгэх өрөөнд зул бэлддэг
2026-01-30 15:41:47
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Хамтран амьдрагчийнх нь дансаар төлсөн мөнгийг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргажээ
2026-01-30 14:06:17
Багш, эмч нарын цалинг нэг гараараа нэмж, нөгөө гараараа буцаагаад авчихсан гэв
2026-01-30 13:34:52
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Цаг агаар хүндэрсэн үед дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт мал бэлчээрлүүлж болно
2026-01-30 12:59:04
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00