Ардчилсан нам (АН)-ын 4/11 мэдээллийн цагаар тус намын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ)-ны гишүүн Ц.Баатархүү, О.Чулуунбилэг, Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Н.Одонгуа нар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийж иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл алдагдаж Үндсэн хуулийн эрх зөрчигдөж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон НИТХ-д албан шаардлага хүргүүлэхээр болжээ.
Манай улсад 1995 оноос хойш Агаарын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Химийн бодис агаарт цацагдвал ямар арга хэмжээ авах талаар энэ хуульд заасан байдаг. Гэтэл энэ стандартаа мөрдөхгүй байгааг АН-ын төлөөлөгчид онцолж УИХ-ын даргад албан бичиг өгөхөөр болсон юм.
Энэ үеэр ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг "Г.Ариунбуян генералаас иргэдээ төлөөлөн асуумаар байна. Яагаад бусдыг аврах ёстой аврагчдаа удаа дараалан алдаад байна вэ, энэ байгууллага сүүлийн хоёр сарын хугацаанд дөрвөн удаа ажилтнаа оршууллаа. Аврагчид мэргэжлийн сургуулилалт дээрээ хүний амь нас аврах биш цэргийн жагсаал хийлгэж байна гэдэг гомдол үнэн үү
Энэ мэт олон асуултад олон нийтийн өмнө хариулт өгөх хэрэгтэй. Г.Ариунбуян генерал саяны ослыг хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэж тайлбарласан. Ийм гамшигт бэлэн байх ёстой чиг үүрэгтэй байгууллагыг тэр хүн удирддаг.
Гурван аврагчаа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой Байдлын 63 дугаар анги өнгөрсөн жилийн шилдгээр тодорсон. Бусдаасаа онцгойрч шилдгээр нэрлэгдчихээд аврагчдынхаа амь насыг алдаад сууж байгааг нь харахад харамсалтай.
Аврагчид сард дунджаар нэг сая төгрөгийн цалин авдаг. Төрийн тусгайн ТТ-1 ангиллаар хамгийн өндөр цалин авдаг хүн бол Г.Ариунбуян генерал. Гэтэл алба хаагчдынх нь цалин хамгийн бага байдаг.
Шадар сайд С.Амарсайхан стандартыг мөрдөх ёстой гэж гоё үгээр халхавч хийлээ. Гэтэл манай улсад мөрдөгдөж буй стандартын журмыг ОХУ-ын сайтаас хуулбарлаж аваад орчуулаад гаргасан байдаг. Яагаад өдийг хүртэл тусгаар улс байж стандартын журмаа гаргаагүй юм бэ.
Г.Ариунбуян, С.Амарсайхан нар ажлаа өгөөд огцрох ёстой. Гэхдээ тэднийг явууллаа гээд тогтолцоогоо өөрчлөхгүй бол үр дүн гарахгүй. Тиймээс тогтолцоогоо бүрэн өөрчлөх шаардлагатай байна" гэж ярилаа.
Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн хашаанд баригдаж байгаа алба хаагчдад зориулсан "Онцгой" хотхон хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, тус хотхонд орох ёстой иргэд цахим орчинд групп үүсгээд явж байгаа талаар О.Чулуунбилэг онцоллоо.
АН-ын залуус НИТХ ээлжит хурал хойшлогдсоныг шүүмжилсэн. Нийслэлийн иргэдийн аюулгүй байдалд асуудал үүсээд байгаа өнөө үед хурлаа яаралтай хийж асуудлаа хэлэлцэх ёстойг тэд сануулав.
| Шадар сайд С.Амарсайхан стандарт мөрдөх ёстой гэж гоё үгээр халхавчиллаа. Гэтэл манайд мөрдөгддөг стандартын журмыг ОХУ-ын сайтаас хуулбарласан |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31