Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хил Хамгаалах Ерөнхий Газар (ХХЕГ)-т ажиллажээ.
Энэ үеэр дотоод, гадаад нөхцөл байдал, Монгол Улсын хилийн тухай хууль, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн шинэчлэн баталсан “Улсын хил хамгаалалтын дүрэм”-ийг гардуулж өгөв.
Дүрэм шинэчлэн батлагдсанаар хил хамгаалалтын арга тактик боловсронгуй болж, инженер техник, мэдээллийн технологийг хил хамгаалалтад түлхүү ашиглах эрх зүйн орчин бүрдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо дархан хилийг сахин хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах амаргүй, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэн, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж буй хилчин дайчид, хилийн цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.
Цаашид улсын хилийг зайнаас тасралтгүй хянах, дохиолол, хөдөлгөөнт хамгаалалтын өндөр чадавх бүрдүүлэх, зорчигч, тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтийг олон улсын жишигт хүргэх чиглэлээр онцгой анхаарч, эрчимтэй, үр дүнтэй ажиллахыг хил хамгаалах байгууллагын удирдлага, штабын бүрэлдэхүүнд үүрэг болгов.


Төрийн цэргийн байгууллага, алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хилийн аюулгүй байдлыг сахиулан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хилчдийн нийгмийн хамгаалал, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, улсын хил хамгаалалтад иргэдийн оролцоог байнга дээшлүүлж байх учиртайг тэмдэглэв. Мөн хилчдийн найдвартай ар тал болсон гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Хил хамгаалах байгууллага улсын хилийн хэсгийг радиорелей-камер, хилийн дохиоллын системээр хамгаалах, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах зэргээ эрчимжүүлж, дохиолол, хамгаалалтын нэгдсэн удирдлагын байнгын төв ажиллуулж байна.

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА
| "Улсын хил хамгаалалтад инженер техник, мэдээллийн технологийг түлхүү ашиглана" |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31