Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Төв аймгийн Засаг дарга Дэмбэрэлийн Мөнхбаатар нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурав.
Уг төслийн хүрээнд Төв аймгийн Өндөрширээт сумын ерөнхий боловсролын сургуулийг засварлах юм. Үүнд хичээлийн байрны дээвэр, гадна фасад, дотор засал (хана, тааз, шал хаалга), цахилгаан шугам (самбар, гэрэлтүүлэг, унтраалга, залгуур)-ыг засварлана. Ингэснээр сургуулийн эрүүл, аюулгүй орчин бүрдэж, тус сумын боловсролын чанар дээшлэх боломж бүрдэх юм.
Японы Засгийн газар манай улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих тус хөтөлбөрийн 599 дэх, Төв аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Мөн энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 238,506 ам.доллар юм.

Эх сурвалж: Япон улсын Элчин сайдын яам
| Японы Засгийн газрын 238.5 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар Төв аймгийн Өндөрширээт сумын сургуулийг засна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02