Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг танилцуулж, гишүүдийн асуултыг хэлэлцсэн. Тодруулбал, төрийн болон төрийн өмчит зарим комданийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан тайлагнах бүхий хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал дүгнэлтийн тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:
-Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34.2, 34.3 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо манай орны стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" компаниудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн хяналт шалгалтын хүрээнд түр хороо нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3,1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан.
Сонсголын үр дүнд үндэслэж, хэд хэдэн санал дүгнэлтийг гаргасан.
Үүнд, нэгдүгээрт, Тавантолгой ХК-ийн хувьд Өмнөговь аймгийн ИТХ нь 51 хувийн хувьцаа эзэмшигчийн төлөөллөө үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан төдийгүй улс төрд нөлөө бүхий зарим этгээд ИТХ-йн төлөөлөгч төлөөлөн удирдах зөвлөлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхол бүхий этгээдийн компани их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж байсан байна.
Хөрс хуулалтын ажил гүйцэтгэгч болон бусад бараа, үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөөгүй.
Нүүрс худалдан авагчийг хэрхэн сонгон шалгаруулж байсан нь тодорхойгүй, ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ хэлцэл болон ажил гүйцэтгэгч нүүрс худалдан авагчийн захиснаар жагсаалтыг баталж ирсэн байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын зүгээс компанийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд тавих хяналт хангалтгүй. Төлөөлөн удирдах болон гүйцэтгэх удирдлагын дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүй. Эрх бүхий хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллагуудын хяналт үр нөлөөгүйгээс худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй байна.
Архивын сан хөмрөгийн бүрдэл бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус. Архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй. Баримт материалаа хүлээлцээгүй. Устгасан болон цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөл байдал нь хяналт шалгалтын цар хүрээг хязгаарлахад хүргэж байсан.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тус компанийн орлого ашгаас төрийн шийдвэрээр нийт нэг их наяд 196,5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулсан нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж, компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, компанийн үнэ цэн, олон улсын зах зээлээс санхүүжилт босгох сайн засаглалыг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн байна. Тавантолгой ордын Цанхийн хэсгийн батлуулсан ТЭЗҮ-д тусгасан нэмүү өртөг шингээх төслүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас шалтгаалж нүүрсний 3, 4 дүгээр давхаргын сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон олборлож байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
| Нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг танилцууллаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31