Муу зүйл заримдаа сайныг тодруулдаг. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн “буян”-аар Монгол Улс парламентын засаглалаар замнасны сайн талыг олж мэдсэн юм. Учир юу хэмээвэл, өнгөрсөн 2023 онд УИХ хяналтын эдгээр асуудлаар сонсголыг зохион байгуулсан. Эндээс олон нийт цаадах үнэнээс хэмжээ хязгаартай ч гэсэн тодорхой мэдээллийг олж авсан. Энэ нэг тал нь юм. Гэхдээ сонсголоор тухайн хулгай зэлгийн хамаг үнэн илчлэгдсэн үү гэвэл үгүй. Угаасаа тэгэх ч боломж багатай аж. Дээрээс нь УИХ-ын сонсголтой зэрэгцээд нийгмийг шууруулсан зарим таагүй үйл явдал өрнөх болов. Давхцал гэхэд эргэлзээтэй явдлууд гарч байгаа нь анхаарал татсаар байгаа юм.
Хөгжлийн банкны сонсгол бол гаднын ямар нэг “сарниулагч”-гүйгээр явагдаж дууссан. Харин нүүрсний сонсгол эргэлзээтэй. Нүүрсний сонсголыг хийх гэж их “юм” болсон л доо. Бүтэн жил гацсан нь нүүрстэй холбогдсон улстөрчидтэй шууд холбоотой.
Сүүлдээ “...Нүүрсний сонсгол хийнэ, хийхгүй” гэсэн улс төрийн ийм зөрчлүүд “хөшиг”-нийхөө араас бүлтрэх шахсан. Арайхийж л хийсэн. Тодорхой цаг хугацааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар ч юм уу, Түр хорооны дарга Б.Энхбаяр энэ талаар “хуучлах” биз ээ. Ер нь бол далдуур ингэж дажин өрнөж, сүүлдээ сонсгол хийхээр болж эхэлсэн. Харин сонсголын сургаар бензиний хомсдол чимээлсэн. Ингэж баахан дажинтай сонсгол эхлэнгүүт улс даяар бензин шатахуун тасарсан. Нийтийн анхаарал нүүрсний хулгай дээр биш бензин дээр байсаар сонсгол дууссан. Өөрөөр хэлбэл, сонсголын үеэр иргэдийг ШТС дээр уячихсан л даа. Тэгснээ, сонсгол дуусангуут бензиний хомсдол арилсан. Энэ бодит факт. ШӨХТГ-аас эхлээд төрийн зүгээс иймэрхүү агуулгыг олон нийтэд хэлсэн. Сонсголын тайлан гэж нэг том асуудал бий. Сонсголын дүгнэлт гэсэн үг.
Эндээс “...Монголын төр нүүрсний сонсголын үр дүнг хэрхэн үзэж байна вэ” гэдэг тодрох байсан юм. Энэ утгаараа, олон нийт онцгой анхаарах учиртай байв. Гэвч олны анхаарал яагаад ч юм, өөр зүгт шилжсэн. Уг нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Түр хороо тайлангаа хэлэлцсэн. Яг тэр өдөр Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэх үйл ажиллагаа идэвхжиж, улмаар МоАХ-ны дарга Х.Баттулга Төрийн ордонд очсон.
Энэ зуурт Түр хороо хаалттай хуралдаж, тайлангаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. Сонсголыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй үлдсэн. Тиймээс олон нийтийн дунд, зарим ажиглагчид, судлаачид “...Нүүрсний хулгайн талаар хамгийн гол мэдээллийг өгөх учиртай байсан сонсгол нь бензинд, тайлан нь Х.Баттулгад дарагдчихлаа” гэцгээж байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин
| Нүүрсний хулгай: Сонсгол нь бензинд, тайлан нь Х.Баттулгад дарагдав |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03