УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын өргөн барьсан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилахтай холбоотой мэдээллийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өглөө.
Тэрбээр "Компанийн тухай хуульд гурван заалтаар ногдол ашиг хуваарилах асуудлыг зохицуулж өгсөн. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн хугацаанд ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргана.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуулийн хугацаанд хуралдаж шийдвэрлэнэ. Тус компани 2023 онд ашигтай ажилласан. Гэвч нөгөө талдаа хуримтлагдсан өр төлбөр өндөр.
Хувьцаагүй хүмүүст хувьцаа өгөх асуудлаар жагсаал цуглаан компани дээр болж байгаа.
Давуу эрхийн хувьцааг нөхөж олгодог. Тэгэхээр 2010 оны тогтоолд хувьцааг эзэмшүүлнэ гэсэн боловч компанийн баланс дээр ямар хувьцаа талаар албажуулсан зүйл байхгүй. 1,072 нь компанийн баланс дээр энгийн хувьцаа гэж байдаг. 1,072 нь давуу эрхийн хувьцаа биш учраас ногдол ашгийг нөхөж олгох нь хүндрэлтэй.
2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан эцэслэгдээгүй байгаа учраас ногдол ашиг хуваарилах тоо гараагүй. Гэхдээ 2-3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байх. Үүний тодорхой хувийг хувьцааны хэлбэрт шилжүүлбэл нэг хүнд 200 мянга орчим төгрөг хуваарилагдах болов уу.
Компанийн тухай хуулийн 47.1.1-д ногдол ашиг төлсний дараа төлбөрийн чадвартай байх гэсэн заалт бий.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 4.6 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй. Үүнд "Тавантолгой Төмөр зам" ХХК-д 2.1 их наяд, "Тавантолгой Түлш" ХХК-д нэг их наяд, "Монголын төмөр зам" ХХК-д 1.3 их наяд, Эрчим хүчний Шивээ-Овоо болон Багануурт тус бүр 10 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн.
Хэрэв ногдол ашиг их хэмжээгээр хуваарилах шийдвэр гаргавал "Эрдэнэс Тавантолгой" ХК дампуурна. Дээрх хуульд заасан заалт хангагдахгүй болж бүрэн дампуурах болсон.
Тиймээс ажлын хэсэг дээр ногдол ашиг хуваарилсан тохиолдолд өрийн дарамт үүсэх асуудлыг шийдэх заалт оруулж өгөх талаар ярьж байгаа" хэмээн ярив.
| С.Наранцогт: 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр гарвал "Эрдэнэс Тавантолгой" ХК дампуурна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31