УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр тус хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм.
Мөн тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн үг хэллээ.
Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн газар нутагтаа эзэн байх ёстой. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулалтыг босгогүй болгож, мөнгөгүй гадаад хүн оруулж газраа өгөх далд санаатай хууль батлах гэж байгаад харамсаж байна.
Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульдаа тодорхой нөхцөл тавьдаг. АНУ-д гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.долларын босго тавьдаг. Босгоо намсгахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн нэг ч хөрөнгө оруулагч байхгүй.
Энэ хуульд сүүлийн 10 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөлт оруулсан байна. Ч.Хүрэлбаатарын хууль батлагдлаа гэхэд хөрөнгө оруулагчид орж ирэх үү. Монгол хүнд 15 жилээр олгодог газрын эрхийг энэ хуулийн 16.1-д 100 жилээр ашиглуулахаар байгаа.
Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээр 80 жил тогтвортой суурьшсан иргэдийг уугуул гэж үздэг. 80 жилийн дараа бид газраасаа хөөгдөх эрсдэлд орох юм биш үү. Израилын мөнгө хүүлэгчид 1900-аад оноос Палестины газрыг худалдаж, түрээсэлж авч эхэлсэн. Одоо газар нутгийн 20 хувь дээр уугуул иргэд дайнд нэрвэгдэж амьдарч байна. Үүнийг бид давтаж байна.
Юундаа эгдүүцээд байгаа юм та нар. Би үгээ хэлэх эрхтэй. Ийм хууль оруулж ирчхээд байхад юундаа эгдүүцээд байгаа юм, ямар ашиг сонирхол байна. Монголын малчид малаа хариулах газаргүй болж байна. Ч.Хүрэлбаатар сайд аа та Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих" гэв.
| А.Адъяасүрэн: Юундаа эгдүүцээд байгаа юм та нар. Ч.Хүрэлбаатар сайд аа Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03