УИХ-ын намрын чуулганы маргаашийн хуралдаанаар "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Үүний дараа Эдийн Засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл"-тэй холбоотой буруу мэдээлэл өгч байгаа талаар Төрийн ордноос хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн оноос эхэлж Ч.Хүрэлбаатар Хятадын эрлийз гэсэн гүтгэлэг, дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монгол Улсын газрыг 100 жилээр гадаадынханд олгож байна гэсэн мэдээлэл өгч байсан.
Энэ бүх гүтгэлгийг зохион байгуулж байсан эзэн нь гарч ирлээ. Өнөөдөр эзэн нь хэвлэлийн хурал хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэх байхыг УИХ-ын дарга ярьж байна.
Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед би нийт долоон удаа хориг авч байсан. Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг нь ирж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой хэдэн зүйлийг хэлье. Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр гадаадын хөрөнгө оруулалт. Манай улс их хөрөнгө оруулалттай байсны дараа хөгжинө. Үүний дараа ард иргэдийн орлого нэмэгдэж, гадаадад ажиллаж буй залуучууд эх орондоо ажиллах боломж нь бүрдэнэ.
Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Одоогийн арилжаа банкны хүү өндөр, олддоггүй. Гаднын банк орж ирснээр өрсөлдөөн бий болж хүү буурна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургууль, эмнэлгүүд Монгол Улсад байгуулагдаасай.
Би Ардчилсан Нам(АН)-ыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явсан. Өнөөдрийн АН-ын хүмүүсийг хараад харамсаж байна. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж буй хүмүүсийн санаачилгыг дэмжих ёстой. Юмыг хааж боосноор хөгжихгүй. Төрийн бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ажил явах ёстой.
Уул уурхай, тээврээс бусад салбарт эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа. Тиймээс эдийн засгийн өсөлтийн мөнгө айл өрхийн хаалгаар ороход удаад байгаа юм. Монгол Улсын залуусыг өнөөдрийн байдалтайгаа эвлэрээд сууж байгаа гэдэгт итгэхгүй байна.
Ч.Хүрэлбаатар гадаадуудад газрыг 100 жилээр өгөх боллоо гэсэн гүтгэлэг тараасан. 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулалт оруулсан хүмүүст газрыг 60 жилээр ашиглуулна, түүнийг нэг удаад 40 жилээр сунгана гэж баталсан. Өөрөөр хэлбэл 1993 онд Н.Багабандийг УИХ-ын дарга байх үед гадаадуудад 100 жилээр газар өгч болно гэдэг хуулийг баталсан. Энэ үед би МУИС-ийн багш байсан.
2013 онд Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, З.Энхболд УИХ-ын даргаар, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед газрыг 60 жилээр хөрөнгө оруулагч нарт эзэмшүүлж болно гэдэг заалт оруулсан.
Өнөөдрийн хэвлэл хурал хийж ил гарч ирсэн хүн тэр үед Засгийн газарт ажиллаж байсан. Тэр хүмүүс өөрсдөө хийчхээд, энэ хуулийг засаж янзлах гэж буй хүн руу харлуулах, гүтгэлэг тараасан.
Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ) боловсруулсан энэ удаагийн хуулиар 2013 оны эзэмшүүлэх гэсэн хуулийг хасаж ашиглуулах болгож өөрчилсөн заалтыг оруулсан байгаа.
Гадаадын хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх боломжийг нээж өгч байна гэсэн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулиар визийн асуудлыг зохицуулдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар визийн асуудал ярихгүй. Хаа хамаагүй хууль дээр байдаг зүйлийг авч ирж гүтгэлэг хийлээ. В1, В2, В3 гэсэн төрлийн визийг гадаадын хөрөнгө оруулагч нарт олгодог юм байна.
Машинтай хүн ирэнгүүт оршин суух виз олгодог гэсэн нь гүтгэлэг, энгийн иргэдэд буруу мэдээлэл өгсөн. ЭЗХЯ-ны хууль бол хөрөнгө оруулалтын тухай юм.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварын бүх хөнгөлүүлэлтүүдийг авч хаясан. Татварын холбоотой асуудал зөвхөн татварын тухай хуулиар зохицуулагдана" хэмээн ярилаа.
| Ч.Хүрэлбаатар: Гүтгэлэг зохион байгуулж байсан эзэн нь гарч ирлээ. Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь гадаадын хөрөнгө оруулалт |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31