Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр/2024.01.10/ өрөөнд нь орж, хүлээлгэн өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Гаднын хөрөнгө оруулалт маш их багасаад байна гэж байна?
-Гаднын хөрөнгө юунаас болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа байх. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байхад Японы тухайн үеийн ерөнхий сайд Ш.Абэ Монголд ирээд Өмнөговийн Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан.
Ингээд санамж бичиг зураад япончууд хөрөнгө оруулах юм байна гэсний дараахан асар том довтолгоо болсон. Намайг УИХ-ын гишүүн байхад Баянгол зочид буудал дээр над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт болж байсан. Тухайн үед ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалт гэдэг юмыг зогсоож байсан.
Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, ОХУ, Японы консерциум гээд гаднын хөрөнгө оруулалт орох үеийн шийдвэрээ болиод Хятадын Шинхуа компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас энэ тал дээр эргэн хараачээ гэдэг саналууд байна.
-Гадаадын хөрөнгө оруулалтын энэхүү хуулийг баталчихвал эрсдэл нь юу байна гэж та харж байна вэ?
-Өрөөсгөл хууль. Намын, намын бүлэг шийдвэр гаргалаа гээд шийдээд яваад байвал намын бүлэг гурван сая гаруй монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй.
-Хөрөнгө оруулалтын төслийг орж ирэнгүүт төмөр замаар танк ороод ирнэ гэдэг шиг тактик яваад байна гэдэг байр суурьтай УИХ-ын гишүүд байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудалд ямар бодлого шаардлагатай гэж та харж байна вэ?
-Манай хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэдэг хуулиар өөрчлөгдсөн байгаа.
-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар сайдын төслүүдэд хориг тавьж байсан. Хувь хүн талаас нь хандаад байгаа юм уу?
-Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа асуудал байхгүй.
-Нүүрсний сонсголд ямар шалтгаанаар ирээгүй вэ?
-Ирсэн. Ирээд тайлбараа өгсөн. Ерөнхийлөгч нар оффтэйк гэрээ хийдэггүй юмаа.
-Тог, цахилгаан таслахад таныг нөлөөлж байгаа гэж хардаад байх шиг байна.
-Одоо ер нь нөлөөлөөгүй юм байгаа юмуу. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л бичсэн байх шиг.
-Та оросуудтай хуйвалдаад үнэхээр нөлөөлөөд байдаг юм биш үү?
-Юу гэж тийм юм байхав.
-Төмөр замын асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал. Мухар төмөр зам биш. Бид гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр монголчууд өөрсдөө эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн юм. Үүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.
-Маш өндөр дүнгээр барьсан гээд байгаа?
- Үгүй, үгүй.
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Мэдэхгүй. Би дэвшихгүй байх.
| Х.Баттулга: Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03