Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Өмнө нь энэхүү хуулийн төсөлд гадаадын аж ахуйн нэгжид 100 хүртэлх жилээ эзэмшүүлэх тухай заалт байсан. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулснаар хуулийг хэлэлцэхийг түр хойшлуулаад байв.
Тэгвэл энэ удаад хуулийн төсөлд гадаадын аж ахуйн нэгжид 100 хүртэл жилээр газар ашиглуулах гэж яагаад оруулсныг УИХ-ын Д.Сарангэрэл тодруулан асуув.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Улс орны онцлог, газар зүйн байршил, хүн амын тоо гээд нөхцөл байдалтайгаа уялдуулж, гадаадын хөрөнгө оруулалтад болгоомжтой хандаж байгааг буруу гэж үзэхгүй байна. Тухайлбал БНСУ-ын хувьд гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавих санхүүгийн босго 100 сая ам.доллар. Хэрэв хоёр тусдаа хөрөнгө оруулагч бол дундаа биш тус бүр 100 сая ам.доллар байдаг.
Гадаадын хөрөнгө оруулалтад тавих босгоо байхгүй болгочхоор аль салбарт илүү хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ. Бодлогоороо аль салбараа нээлттэй байлгаж, аль салбартаа хязгаарлах юм бэ. Үүнд хариулт авъя.
Хоёрдугаарт хуулийн төсөлд анхаарал татах зүйл байна. Өмнөх хуулийн төсөл дээр газрыг 100 жилээр эзэмшүүлэх байсныг одоо бол ашиглуулах гэж орж ирсэн байна. Эхлээд 15-60 жил, дараа нь 40 жил хүртэл хугацаагаар сунгана гэж. 100 жилийн хугацаанд нөхцөл байдал их өөр болно. Үүн дээр бодолцох ёстой. Яагаад энэ тоог оруулж ирсэн бэ?
Гуравдугаарт хуулийн 16.1.3-т Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх гэж орж иржээ. Энэ хураамжаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ажилладаг. Ингэж чөлөөлснөөр энэ сан санхүүжилтгүй болно гэсэн үг үү. Үүнийг яаж тооцсон бэ?
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Энэ хуулийг оруулж ирэхээс өмнө нэлээд хэлэлцүүлэг хийсэн. Ингэхэд босготой холбоотой санал их байв. Бид бизнес эрхлэгчдийнхээ саналыг сонсохгүй гээд явж болно. Үүнийг хийчихвэл бизнес эрхлэх боломж нэмэгдэнэ, олон саад бэрхшээл алга болно, хулхидуулаад байх нь эрс багасна гээд хэлж байгаа бизнес эрхлэгчдийнхээ саналыг сонсохгүй явж болно шүү дээ. Харин хариу нь юу гэж гарах бол.
Бид нар ардчилсан нийгэмд амьдарч байна. Улс орныхоо хөгжлийг бий болгоё л гэж байгаа. Аль болох хурдан хөгжмөөр байна. Аль болох л хааж боосон юм хийсээр байгаа одоо улсынхаа эдийн засгийн байдлыг хар л даа.
Монгол Улс бүх хилээ хааж байгаад хөгжөөд явах боломжтой, гэхдээ хөгжил их удаан ирнэ. Тэр хооронд эрх баригчдыг хэд хэд сольчих байх.
Газар эзэмших, ашиглах гэдэг дээр одоогийн хүчин төгөлдөр байгаа хуульд 100 жилээр эзэмших, ашиглах гэж байгаа юм. Тэгэхээр эзэмших гэдэг үг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд эзэмших гэдгийг нь дараад, ашиглаж болгож оруулж ирсэн.
Энэ хуулийг явуулахгүй гэж байгаа бол Үндсэн хууль зөрчсөн заалтыг хамгаалж үлдэнэ гэсэн үг.
Хөдөлмөр эрхлэлтийн тухайд бизнес эрхлэгчидтэй уулзахад хэлж байгаа асуудал нь ажиллах хүч алга гэсэн. Ажилладаг хүн байхгүй гэж байна. Компаниудад тулгамдаж байгаа асуудал нь татвар хураамж биш ажиллах хүчний дутагдал.
| Д.Сарангэрэл: Өмнөх хуулийн төсөлд газрыг 100 жилээр эзэмшүүлэх гэж байсныг одоо ашиглуулах болгож оруулж ирсэн байна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31