Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Энэ үеэр тус хуулийн зарим зүйл заалтын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарах хэд хэдэн зүйл байна.
Өмнө нь ч 50 мянган ам.долларын босготой холбоотой асуудлыг хөндөж байсан.
Гадаадын иргэд 50 мянган ам.доллароор Монголд байр, машин худалдаж аваад л байнгын оршин суух эрхтэй болох нь. Яагаад гэвэл Хөрөнгө оруулалтын хуульд босго байхгүй.
Хөрөнгө оруулалтын хэлбэр одоо маш олон төрөлтэй болсон. Тухайлбал барилгад хөрөнгө оруулах буюу хямд байшин худалдаад авчихвал Монголд байнга оршин суух эрхтэй болж байна.
Энэ асуудлыг Засгийн газрын хуралдааны үеэр ярилцаж байж оруулъя гэсэн боловч өнөөдөр тус заалт хэвээр байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Ингэж болохгүй.
Манайхан хоёр хөршийгөө баян болсон гэж ярьдаг ч ийм юм байхгүй. Тэнд хангалттай ядуу улсууд байгаа.
Өмнөд хөршийн 180-200 сая иргэн өдөрт таван ам.доллароор амьдарч байна. Хойд хөршид ч хангалттай ядуу хүмүүс бий. Дайны нөхцөл байдал хүнд байна, юу ч болж болно.
1921 оны үед цагаантнууд манайхаар чөлөөтэй ороод л гарсан. Үүн шиг дайны хор уршгаар ОХУ-д юу ч болж болзошгүй. Хоёр том гүрний дунд оршин тогтносон үндэсний дархлаагаа бид хэрхэвч алдаж болохгүй" гэлээ.
Үргэлжлүүлэн "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.5-д зааснаар сая төгрөгөөр дүрмийн сантай компани байгуулбал Монгол Улсад байнга амьдран оршин суух эрх авч байгаа юм. Ингэж болохгүй ээ.
Монгол Улс ядуу хүмүүсийн хогийн сав биш. Хөрөнгө оруулалтыг үзүүлж чадахгүй үйлчилгээ, хийж чадахгүй технологи дээрээ авдаг. Түүнээс биш бүх салбарт хөрөнгө оруулалт авч ажлын байраа булаалгадаг байж болохгүй.
Стратегийн салбаруудын гол бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулалт татна гэдэг ойлголт гадаадад байдаггүй.
Манай хэсэг гишүүн Чили, Перу улсаар явж, хөрөнгө оруулалт татах талаар хүмүүстэй ярилцсан. Гэтэл алт, зэс зэрэг баялагт хөрөнгө оруулалт татна гэж байдаггүй гээд инээгээд байгаа юм.
Эдгээр улсад хөрөнгө оруулалт нь татвартай. Манай улсад хөрөнгө оруулалт бол хангалттай татварын хөнгөлөлттэй ч ганц гай байгаа. Янз бүрийн хүчний байгууллагатайгаа нийлж байгаад гаднынхныг дээрэмддэг. Гаднынхныг луйварддаг, дээрэмддэг явдлаа зогсоо.
Монгол бол сая төгрөг төлөөд орж ирдэг гадаад ядуучуудын цуглуулга, хогийн сав биш" хэмээв.
| Ц.Даваасүрэн: Монгол бол сая төгрөг төлөөд орж ирдэг гадаад ядуучуудын цуглуулга, хогийн сав биш |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03