Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Сонгуулийн хуультай холбогдуулан асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Цахим орчин дахь хуурамч хаягийн гүтгэлэг, хиймэл оюун ухаанаар хийж буй үйлдлүүдийг 30 секундээс гурван цагийн хугацаанд олж чадна гэж байна. Сонгуулиар хэдэн мянган хүн дэмжинэ. Энэ бүрд техник технологийн боломж бололцоо шалгаж чадах уу.
Сонгуулийн хуулиар бүртгэлтэй албан ёсны хаягаа өгөх юм байна. Албан ёсны бус хаягаас хиймэл оюун ухаанаар хийсэн дүрс бичлэгийг шалгаж шийдвэрлээд дуустал шууд хаах зохицуулалтыг журамдаа оруулж болох уу.
Сонгуулийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Ямар нэгэн бэлэг сэлт хүнээр дамжуулж өгөх, амлах, сугалаа зохион байгуулах зэрэг бүгд хориотой. Машин тэрэг, хурдан морины сугалаа явж байна.
Оны өмнө амжууллаа, хууль чөлөөтэй байсан учраас болсон байх. Цагаан сар болно. Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу.
Хэвлэл мэдээллийн үнэ хөлс тэнгэрт хаджээ. Орон нутгийн телевиз УИХ-ын гишүүн хагас жилийн ажлын тайлангаа тайлагнах төлбөр нь 30 сая төгрөг нэхэж байна. Хэвлэл мэдээллийг яах ёстой вэ. Хөрөнгө мөнгөгүй хүн өөрийгөө таниулах боломжгүй болж байна.
| Г.Дамдинням: Цагаан сараар Дарханд байгаа ах дүү нартайгаа бэлэн мөнгөтэй золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00