АН ихээхэн асуудалтай байна. Тэд анхнаасаа л фракцаар хуваагдаж ирсэн. Түүнийгээ “…Ардчилал” хэмээн зөвтгөдөг. Гэвч тэр нь үргэлжид намдаа гай болсоор ирсэн. 2020 оноос хойшх хагарал нь ч үүнтэй шууд холбоотой. Товчдоо, “ханлигийн систем”-ээсээ салж чадахгүй байгаа нь энэ намд лидер төрүүлэхгүй байгаа юм.
Хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Дөнгүүр нь бүгдээрээ “…Би” гэдэг зуршилтай. Жилийн өмнө АН-ын дарга болсон Лу.Гантөмөр өнөө хэр нь “дарга” болж, бүрэн эрх мэдэл хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үүний илэрхийлэл юм. АН-ын дарга болохдоо “…Эвлүүлнэ” хэмээсэн нь одоогоор бүтээгүй байна.
Тэрбээр “…Хэцүү юм байна” гэж хэвлэлээр ярьсан. Үнэхээр ч тийм л дээ. Тэр байтугай сонгууль ойртчихоод байхад л АН-ын даргыг огцруулах тухай үг, үйлдлүүд явагдаж байна. МоАХ фракц түүний амар заяаг үзүүлэхгүй л байна. Тэднийхэн өнгөрсөн жилээс хойшх АН-ын дотоод сонгуулиудад “амжилттай” оролцож ирсэн. Нийслэлийн АН, нэлээд хэдэн аймгийн АН, АЗХ гээд намынхаа гол төлөөллийн байгууллагуудад эзэн суучихсан. “…АН-ын дарга Лу.Гантөмөрийг цагаан сарын өмнө унагана” гээд бэлдээд эхэлжээ.
Он солигдохын өмнө иймэрхүү зүйл яригдсан. “…Оронд нь Н.Алтанхуягийг АН-ын даргаар тавих юм байна” гэж байв. Н.Алтанхуяг ч “улс төрийн найруулга”-даа сайн, бас намынхаа олон “ханлиг”-ийг тэгш боломжоор хангадаг дарга байсан гэж яригддаг. Түүгээр нь түрүү барьж энэ суудал руу зүтгүүлж буй аж. Энэ мэдээ бодитой бололтой.
“Ажиллагаа”-нд бэлдэж байгаа сураг гарч байсан. Үүнийг батлах мэт 2024 оны эхний өдөр уулзалт хийж, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр “мэдээлж” байх юм. Ер нь бол АН-д байгаа олон бүлэг, фракц, ашиг сонирхлын нэгдлүүдээс хамгийн айхтар зохион байгуулалтад орчихсон нь МоАХ болчихоод байгаа юм. Өнгөрсөн жилийн турш АН-ынхан “…Муу Женко” гэж байгаад л хамаг эрх мэдлээ түүнд олгож ирсэн. Одоо ганц алхаад л АН-ын даргыг авчихдаа тулжээ. Лу.Гантөмөрийн хувьд цагаан сар хүртэл үргэлжилж мэдэх МоАХ-ныхны энэ “дайралт”-ыг өнгөрөөж чадвал 2024 оны сонгуульд намаа удирдаж орно. Тэрийг тэсээд гарсны дараа ч АН-ын асуудал дуусахгүй. Хэн ч энэ намын дарга байгаад сонгуульд бэлдэхэд мөн ч олон бэрхшээлтэй тулна даа. Яг л дөнгөж эхэлж байгаа намын дарга адил…
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| АН-ын дарга Лу.Гантөмөрийг огцруулж, оронд нь Н.Алтанхуягийг “залах” уу |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-28 15:39:58
2026-07-28 15:35:36
2026-07-28 14:19:51
2026-07-28 12:23:42
2026-07-28 12:17:48
2026-07-28 11:36:53
2026-07-28 11:11:50
2026-07-28 10:51:14
2026-07-28 10:46:16
2026-07-28 10:26:14
2026-07-27 13:11:32
2026-07-27 13:08:18
2026-07-27 12:38:21
2026-07-27 12:20:35
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57