Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголын хоёр дахь үе шат тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонсголын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Энэ богино хугацаанд манай шинжээчид маш сайн ажилласан байна аа. Нүүрсний түр хорооны гишүүд болон Б.Энхбаяр сайд нэлээн сайн ажилласан байна гэж дүгнэж байна.
Бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй, ийм хүмүүсийн асуудлыг гаргаж ирж байна. Монголын ард түмэн ямар их баялагтай юм. Энэ баялаг нь гарын салаагаар яаж урсдаг юм. Ямар схемээр эх орны, ард түмний баялгийг тонон дээрэмддэг юм гэдэг үйл ажиллагаа энэ хэдэн хоногт харагдлаа. Таван шударга хүн жагсаад, болохгүй бүтэхгүй асуудлын эсрэг тэмцье гээд явсан. Үүний дараа 5,000 шударга иргэд гарч ирсэн. Нүүрсний ашиг орлого хаачив гэдэг зүй ёсны шаардлагыг баялгийн эзэд тавьсан. УИХ бол нотлох баримтыг илчлэх энэ сонсголыг зохион байгуулж байна.
Энэ сонсголоос ард түмэн мэдэх эрхээ эдэлж байна. Энэ зүйлс яаж явсныг гаргаж ирнэ гэдэг бол амар зүйл биш. Улс төрийн эр зориг гаргаад эрх барьж байгаа нөхөд дотроос хэн ингэж ярьж чадах вэ? Нэр цэвэр хүн чадна.
Нүүрсний сонсгол дээр гэрчүүдийн асуулт хариултаас хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа. Эндээс хэн нэг хүнийг хэрэгтэн болгоод байгаа юм байхгүй. Энэ их баялаг хаашаа урсаж байсан юм бэ, хариуцсан нөхөд нь ямар сэтгэл гаргаж ажиллаж байсан юм гэдгийг нотлох баримтын хүрээнд шинжээчдийн ачаар, бидний асуулт, та бүхний хариултаар ил тод болж байгаа юм. Энэ схемүүд бүгд илэрч байна. Маш их мөнгөтэй нөхөд цаана нь байна. Зарим ажлыг тендер ч зарлаагүй шууд гэрээ хийж байсан байна. Маш их хэмжээний мөнгө, их хэмжээний нүүрсийг зах зээлийн үнэ ханшнаас хямдаар өгч байсан байна.
Өнөөдөр сонсголын сүүлийн өдөр. Түр хороо амжилттай хийж байна. Асуулт хариулт өгч байгаа хүмүүсийн 80, 90 хувь нэрсийг гаргаж ирж чадаж байна. Ард түмэн дүгнэлтээ хийж байгаа гэдэгт найдаж байна. Энэ сонсголыг хариуцаад хийж чадах цөөн хүмүүсийн нэг бол Б.Энхбаяр сайд юм" гэв.
| Д.Ганбат: Нүүрсний сонсголоор ард түмэн мэдэх эрхээ эдэлж байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03