УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран “New Image Cast бол 2012 оноос хойш хэрэглэж ирсэн санал тоолох төхөөрөмжийн албан ёсны нэр нь юм. 2023 оны төсвийн тодотголоор нөхөн бүрдүүлэлт хийгээд Улсын бүртгэлийн газар, Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл солилцож, төхөөрөмжийн хүртээмжийг нарийн тооцоолсон. Хэсгийн хороод дээр ажиллуулах төхөөрөмжийн тоо адилхан байгаа. Одоогоор бэлтгэгдсэн, бүрдүүлсэн төхөөрөмжийн тоо хангалттай хүрэлцээтэй” хэмээв.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Хяналтын тооллогын үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг бүрэн оролцуулж, ажиллахад анхаарах зайлшгүй шаардлага бий.
Энэ утгаар өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр энэ чиглэлийн хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Үүнд,
Түүнчлэн системийн хувьд 2012 оноос хойш хэрэглэж байсан систем өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл нөхөн бүрдүүлэлт л хийсэн. Шинэ систем, шинэ төхөөрөмж, программ хангамж ашиглахгүй. 2012 оноос хойш хэрэглэж байсан төхөөрөмжөө ашиглана. Мөн бүх хэсэгт гараар хяналтын тооллого хийнэ. Үүнтэй холбоотойгоор СЕХ журмаа боловсруулахад анхаарч ажиллах боломжтой" гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 55.6 хувийн саналаар батлагдлаа. Тогтоолын төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн гарсангүй.
| "Ирэх оны сонгуулиар шинэ төхөөрөмж, программ хангамж ашиглахгүй. Хуучин төхөөрөмжөө хэрэглэнэ" |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03