Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр болсон хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт биш 26-ны Лхагва гарагт явуулбал зохистой гэсэн саналаа илэрхийлээд, гадаад байгаа иргэдийн санал өгөх өдрүүдийг иргэд өөр хот, мужаас ирж саналаа өгөхийг бодолцох, амралтын өдрүүдээр санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээсэн. Мөн саналын хуудаст өмнөхөөс олон нэр бичигдэх болохоор иргэд хугацаандаа багтан сонгууль өгч амжихгүй байж мэдэх учир санал авах өдрийг уртасгах боломжтой эсэх, сонгуулийн санал авах машин тэрхүү саналын хуудсыг унших боломжтой эсэх талаар асууж, саналаа илэрхийлсэн.
Гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу Пүрэв гарагт эхлээд Даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэлжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар тооцжээ.
Зургаадугаар сарын 26-ны Лхагва гараг гэж тооцсоны учир нь Баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилжээ.
Санал авах хуудаст олон нэр бичигдэх тул сонгогчид саналаа өгөхдөө ойлгохгүй байх зэрэг хүндрэл үүсэх магадлалтай. Тийм учраас саналаа хэрхэн өгөх арга, зөвлөмжүүдийг өгөх ажлыг сайн зохион байгуулна гэж СЕХ-ны дарга мэдэгдсэн бөгөөд, санал тоолох техникийн хувьд асуудалгүй, бүгд бэлэн болжээ. Иргэдийн санал өгөх хугацаа бага зэрэг уртасна гэж тооцоод олон сонгогчидтой хэсгүүдийн хороодод хоёр төхөөрөмжийг зэрэг тавьж ажиллууллах юм байна.
Эцэст нь тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| УИХ-ын ээлжит сонгуулийг ирэх оны зургаадугаар сарын 26-нд хийнэ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03