Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр үргэлжилж Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажилтай холбоотой асуудлыг сонсож байна.
Уг сэдвээр нийт долоон гэрчийг дуудсан боловч нэг гэрч буюу ЭТТ ХК-ийн ТУЗ-ын хараат бус гишүүн П.Өлзийнаран ирсэн байна.
Тэрбээр "ТУЗ-д хамт сууж байсан том дарга нар ирээгүйд харамсаж байна. Би Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. ТУЗ-д мэргэжлийн хүний хувьд анх ороод маш их эмзэглэж байсан. Энэ том саалийн үнээ, том төслийг ямар ч судалгаа шинжилгээгүй, маш сэтгэлгүйгээр яг нинжа шиг ухаж ирсэн байсан.
Анх орсноосоо эхлээд л суурь судалгаагаа эхлүүлээч ээ, ахуйгаар ярих юм бол саалийн сүүтэй үнээгээ малын эмчид үзүүлж, вакцинд хамруулаач ээ гэдэг саналыг байнга тавьдаг байсан.
Үүний нэг хэсэг нь нүүрс баяжуулах үйлдвэр байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар, түүнийг дагаж үнэ доод тал хоёр дахин өсөх өндөр магадлалтай гэх мэтчилэн төслийн тогтвортой хөгжлийг хангах шаардлагыг 2016 оноос хойш тавьж ирсэн.
Харамсалтай нь энэ төсөлд саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид төслийн тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтуудыг ер нь хийгээгүй. Шууд бус стратеги ач холбогдолтой төслүүдэд бүх хөрөнгө оруулалтуудаа хийж ирсэн.
Иймэрдүү байдлаас болоод би ТУЗ-аас гарах саналаа өгсөн. Дарга цэрэг нарын хүүхэд, найзууд туслахууд нь ТУЗ-ын хуралд мэргэжлийн бус, төслөө ойлгоогүй, уурхай руугаа явж үзээгүй байж иймэрхүү байдлаар ханддаг. Уурхайн тоос идэж үзээгүй хүн яаж уурхайн хөгжил цэцэглэлтийг бүтээж төсөөлөх юм? яаж энэ технологийн нарийн хөрөнгө оруулалтуудыг хийлгэхийг шаардах юм. Ер нь шаардаггүй байсан учраас Эрдэнэс Тавантолгойн шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдээгүй. Суурь судалгааны ажлуудыг шахаж байж арай гэж хийлгэсэн" гэв.
| "ЭТТ гэх том төслийг судалгаагүй нинжа шиг ухаж ирсэн. Төслөө ойлгоогүй даргын хүүхэд, найз, туслахууд байдаг" |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31