Түлшний төлөө түчигнэлдэж, түгээгч эмэгтэйг түлхээд унагалаа. Түлш нь байхгүйн төлөө түгээгч түлхүүлээд гэмтэж байхад түлшийг нь хангах ёстой сайд сэм сэмхэн явах нь ч аргагүй юм. Баатар болохыг хүсээгүй гэсэн байна. Байдал нөхцлөөс үзвэл баатар болохыг угаасаа хүсэхээргүй байна. Хангамж хэвдээ ороогүй ч ханиад хүрээд сайдын хоолой сөөсөн байна. Ханган нийлүүлэлтийн талаар асуусан болохоос ханиад чинь эдгэв үү, халуур бүлээрэв үү гэж асуусан хүн бол алга байна.
Түлш шатахуун түгээгчийг цасан дээр түлхэж унагах биш түлшээр хангах үүрэгтэй сайдыг сандлаас нь түлхэе гэж сөрөг хүчнийхэн сөрөөд шоудлаа. Бодлогын яамны түшмэлүүд бодохоо больсон уу яасан юм, ухуулгын бригад болж банкаа битгий дүүргэ, улаан гэрэл нь ассан бусаддаа үлдээ гэх соёлын довтолгоон хийж байгаа юм байна. Явгарч баларсан жолооч нар ятгах тусам нь үймээд, яам нь ингээд байхыг бодоход яаж ийгээд дүүргээд авахаар бүр ихээр сандраад байна. Зааны тухай бүү бод гэж зарлах тусам зааны л тухай л бодоод байдаг.
Оросоос чихэр зөөж, “Оргил” дэлгүүрээр зарах, орос бензин авч, орон даяар хангах хоёр шал өөр ч гэлээ яс юман дээрээ Ж.Ганбаатараас ч болоод байгаа юм биш. Орос ремен үе үе чангарч, дохио сануулга өгдөг юм. Тусгаар улс эрдэнэс баялгаа өөрсдөө мэдээд ашиглая гэхээр, эрчим хүчний хувьд биеэ даачихъя гэхээр крантаа эргүүлээд, унтраалгаа оролдоод унадаг юм. Дургүй нь хүрвэл Ангарскийн нефтийн үйлдвэрт осол гарчихдаг юм. Эгдүү нь хөдөлбөл, Галуут нуурын станцад аваар болчихдог юм. Бусдаас буруу хайхын оронд 20 дугаар зуунд анхны Ерөнхийлөгч П.Очирбат савхин дээлээ нефтээр будсанаас хойш 27 жил өнгөрөх зуур түлш шатахуунаа үйлдвэрлэчих байсан нь ч үнэн юм.
| Сайд бүр өөрөө ханиад хүрчихлээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31