УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал зохион байгуулж, өнөөдөр хэлэлцсэн асуудлаа танилцууллаа.
Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн ээлжит хурлаар 2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат тогтоох асуудлыг хэлэлцлээ.
Өнгөрсөн долоо хоногт мөн бүлгийн хурлаар хэлэлцээд намын даргад чиглэл өгсөн. Парламентад суудалтай улс төрийн намуудтай бүсчилсэн тойрог байгуулах асуудлаар санал солилцож, зөвшилцөж ажиллах чиглэл гаргасан. Энэ дагуу парламентад суудалтай улс төрийн намууд тодорхой хүрээнд ярилцаж, зарим намуудын удирдах байгууллага хуралдаж, шийдвэр гаргасан байсан.
МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдсан. МАН-ын бүлэг УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргалаа.
УИХ-д суудалтай улс төрийн намууд бүсчилсэн сонгуулийн тойрог ямар байх, хэдэн мандаттай байх асуудлаар өнөөдрөөс уулзаж, зөвшилцөн саналуудаа тохиролцоно. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт багтаан шийднэ" гэсэн мэдээллийг өглөө.
Парламентад суудалгүй намуудтай уулзаж, сонгуулийн тойргийн асуудлаар санал солилцож байгаа. Зарим нь дэмжиж байгаа бол зарим нь дэмжихгүй ч асуудал бий гэв.
| Д.Тогтохсүрэх: МАН-аас УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргалаа |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00