АНУ, ОХУ-ын аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт хэлэлцээрийн эхний шат өчигдөр Женев хотноо эхэллээ. 9-нд болсон эхний уулзалтын талаар ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Сергей Рябковын өгсөн мэдээллээс үзвэл хоёр тал хариуцлагатай хандаж байгаа бөгөөд байр сууриа хатуу хамгаалж, үр дүнд хүрэхэд хүнд байсан ч ажил хэрэгч болж өнгөрчээ. Тиймээс 10-ны буюу өнөөдрийн уулзалтад найдлага тавьж болно гэж тэрээр хэлсэн байна. “Би хэзээ ч өөдрөг байдлаа алддаггүй” гэж тэрээр хэлсэн байна.
Энэ хэлэлцээрээр ОХУ-ын тавьж буй гол санал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг, тэр дундаа Украиныг УАЦЭ-д нэгтгэхгүй байх явдал юм. Өөрөөр хэлбэл, Украины хувь заяаг хоёр их гүрэн шийдэж байгаа бөгөөд украинчууд өчигдөр энэ байдлыг эсэргүүцэн жагссан билээ.
| Украины хувь заяаг шийдэх уулзалт өнөөдөр үргэлжилнэ |
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
2026-11-20 10:09:39
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29