Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон Улсын Эрүүгийн Шүүх(ОУЭШ)-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүсэв.
ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн болсон нь хувь хүний мэдлэг чадвар, хичээл зүтгэлээс гадна улс орны нэр хүнд олон улсын тавцанд өсөж, байр суурь бэхэжсэн, олон улсын байгууллагууд Монгол Улсад итгэж байгаагийн илрэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Мөн олон улсын эрх зүй, олон улсын эрүүгийн эрх зүйн үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн хувь нэмрээ оруулах өндөр хариуцлага ногдож байгааг онцолж, Монгол Улсын шүүхийн салбарт алтан үсгээр бичигдэх үйл явдал болсныг тодотгов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд ОУЭШ-ийн шүүгчид монгол хүний нэрийг дэвшүүлэх санаачилга гаргаж, бэлтгэл хангах Ажлын хэсгийг Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулан байгуулж ажиллуулсанд шүүгч Д.Эрдэнэбалсүрэн талархал илэрхийллээ.
Цаашид эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйтэй, шударга ажиллана гэдгээ хэлэв.
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 4-14-ний өдрүүдэд болсон ОУЭШ-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд нэр дэвшин, 114 улсаас 81 санал авсан юм.
Энэ удаагийн сонгуульд 13 улс өрсөлдсөнөөс эхний санал хураалтаар ялсан байна.
Д.Эрдэнэбалсүрэн нь Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх чиглэлээр 30 гаруй жил ажилласан юм.
18 шүүгчтэй ОУЭШ нь төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэдэг, байнгын ажиллагаатай байгууллага. 123 улс баталсан ОУЭШ-ийн Ромын дүрэмд Монгол У
| Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд Ерөнхийлөгч баяр хүргэлээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03