УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийг 91.1 хувийн саналтайгаар соёрхон батлав. Ингэснээр Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилт батлагдсан юм.
Үүний дараа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын өргөн барьсан "Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Үзэл баримтлалын хүрээнд дэмжих талаар санал хураалт явуулахад 53.8 хувийн саналаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Хүүхдүүдийн дунд өнгөрсөн жил урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг явуулсан. Үүнд хамрагдсан хүүхдүүдийн 76 хувь нь шүдний цооролттой гэсэн тоон мэдээлэл гарсан. Энэ нь чихэрлэг бүтээгдэхүүн, ундаатай холбоотой байгаа юм.
Насанд хүрэгчдийн дунд өвчин зүрх судасны өвчлөл зонхилон тохиолдож байна. Үүний гол асуудал нь илүүдэл жин, таргалалт. Чихрийн шижин манай улсад сүүлийн үед нэмэгдсэн. Тиймээс чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Судалгаагаар сурагчдын 80.9 хувь нь чихэртэй ундааг долоо хоногт нэгээс дээш удаа хэрэглэдэг. Чихэрлэг ундаа ямар ч шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр таргалалт, шүдний цооролт зэргийн гол шалтгаан болж байгаа. Манай улсын 15 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ 8,000 төгрөгөөр зарж байгаа ундаанд 500 төгрөгөөр нэмэх нь нөлөө үзүүлэхгүй. 1,000 төгрөгөөр зарж буй ундаанд 500 төгрөгийн онцгой албан татвар нэмэх нь өндөр.
Тэгэхээр харилцан адилгүй үнэ өртөгтэй бүтээгдэхүүнд тогтмол үнийн дүнгээр тавих нь зөв үү. Ингэхгүйгээр үнийн хувиар тавих боломжтой юу. Сүүлийн үед кофе шоп их болсон. Үүнтэй холбогдуулан зарагдаж буй бүтээгдэхүүний сахарын хэрэглээг судалж үзсэн үү.
0.5 мг-аас дээш үнэтэй ундаанд татвар ногдуулан гэдэг нь кока кола гэх мэт хямдхан үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ үнэтэй болгох гээд байна. Энэ хууль чинь хямдхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй том үйлдвэрүүд рүү чиглээд байгаа юм шиг. Бид сахарын хэмжээг бууруулах ёстой.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Юуны өмнө хамгийн их хэрэглээд байгаа зүйл дээр хууль хэрэгжүүлээд эхлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр анхны хэлэлцүүлэг дээр өөрчилнө. Энэ бол татвар цуглуулах бус эрүүл мэндэд анхаарсан хууль. Хүүхдүүд дэлгүүрт ороод хамгийн хямдхан чихэрлэг ихтэй ундааг аваад байна.
Ялангуяа бага орлоготой айлуудад чихэрлэг ундааны хэрэгцээ асар хурдацтай нэмэгдэж байна. Тиймээс эхний ээлжид онцгой албан татварыг багаар тавьж байгаа.
| Г.Ганболд: Чихэрлэг ундаанд татвар ногдуулах хууль том үйлдвэрүүд рүү чиглээд байх шиг |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03