Pearson англи хэлний хөтөлбөрийг Монгол Улс 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургууль хамрагдсан. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 5-6 дугаар ангийн бүх сурагч судалж байна. Ирэх хичээлийн жилд хамрах хүрээг өргөжүүлж 3-7 дугаар ангийн нийт сурагчийг хамруулна.
Цахим платформуудыг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгахаар зорьж байна. Ингэхийн тулд цахим дэд бүтцийг сайжруулах, сургуулиудад ухаалаг анги тохижуулах, багш нарыг компьютераар хангах ажил үе шаттай хийгдэж байгаа. 2023-2024 оны хичээлийн жилийн гуравдугаар улирал гэхэд Google компанитай хамтран хэрэгжүүлж байгаа эдгээр төслүүдийн үр дүн гарч эхлэх юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Pearson компанийн төлөөлөгчидтэй уулзах үеэр манай улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг сонирхолтой аргаар англи хэл сургахаас гадна англи хэлний багш нарыг дахин сургах, багш нарын мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Мөн Pearson англи хэлний хөтөлбөрийн явцын үнэлгээнд тулгуурлан арга зүйг сайжруулах чиглэлээр аймаг нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулах юм.
Pearson компанитай ерөнхий боловсролын сургуулиас гадна мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа. BTEC буюу IT-ийн хөтөлбөрийг өнөөдрийн байдлаар таван сургуульд хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь дэлхийн 81 оронд хүлээн зөвшөөрөгдөх дипломтой болно. Цаашид энэ хөтөлбөрийг нэвтрүүлэх сонирхолтой мэргэжлийн боловсролын сургуулиудыг нэмэх юм.
Мөн BTEC-тэй хамтран хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, шинээр бий болж байгаа мэргэжлүүдийг мэргэжлийн боловсролын сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд онгоцны техникч, тээвэр ложистикын мэргэжлүүд багтаж байна.
| БТЕЦ буюу IT хөтөлбөрийн төгсөгч 81 оронд хүлээн зөвшөөрөгдөх дипломтой болно |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31