Оросын талаас манай улсад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345 МВт хүртэл өгдөг байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаар Эрчим хүчний сайд өнөөдөр мэдээлсэн юм.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн шинээр ашиглалтад орох цахилгаан станцуудын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрчим хүчний сэргэлтэд тусгасан хэд хэдэн арга хэмжээнүүд ажил хэрэг болоод явж байна.
Багануурын цахилгаан станцын хувьд хуучин хөрөнгө оруулагч нар нь хөрөнгө оруулахгүй гэсэн шалтгаанаар зогсоод байгаа. Шинэ хөрөнгө оруулагч олсон. 2024 оны нэг, хоёрдугаар сардаа шилжиж ажиллаж эхэлнэ гэж ярьж байгаа. 400 МВт-ын блокоо 30 сараас илүүгүй хугацаанд ашиглалтад авна гэж ярьж байна.
ОХУ-тай ТЭЦ III-ын өргөтгөлөөр хэлэлцээр хийгээд явж байгаа өнгөрсөн оны есдүгээр сард техник эдийн засгийн үндэслэлээ хийж ирүүлсэн. Харамсалтай нь үнэ өндөр байгаа. Үнээ буулгах тал дээр хэлэлцээр явж байгаа ч богино хугацаанд энэ төслийг амжилттай дуусгаж чадахгүй байна.
Хятадаас эрчим хүч импортлох асуудлаар өнгөрсөн оноос хэлэлцээр хийгээд явж байна. Өвөр Монголын талаас эрчим хүч нийлүүлье гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. "Оюутолгой" ХХК техникийн нөхцөлийг бүрдүүлэхээр 17 орчим сая долларыг санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан. Оюутолгой компани дээр техникийн нөхцөлийг хангах тендер зарлагдаад явж байна.
Харамсалтай нь өвлийн оргил ачааллаас өмнө тоног төхөөрөмжөө суурилуулж амжаагүй учраас энэ өвөлдөө Хятадаас цахилгаан эрчим хүч импортолж чадахгүй нөхцөл байдал үүссэн" гэв.
Цахилгаан хязгаарлах болсонтой холбоотойгоор манай улсаас ОХУ-руу ажлын хэсэг явсан бөгөөд газар дээрээс нь бодит мэдээллийг авах аж.
| Өвөр Монголын талаас цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ илэрхийлсэн ч энэ өвөлдөө авч чадахгүй болсон |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03