Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, уриалга дэвшүүллээ.
Тэрбээр “Цаг уур орчны шинжилгээний газраас хамгийн сүүлд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр энэ жил монгол орны нийт нутгийн 70 хувьд өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ тоооцоолол гарсан. Зуд гэдэг зөвхөн хөдөө орон нутаг малчид, тариаланчдад хамаатай асуудал биш. Мал аж ахуйн салбар нь Монголын эдийн засгийн тулгуур баганы нэг нь юм. Сүүлийн жилүүдэд тохиогоогүй шилэн зуд хэмээх байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулаад буй малчин түмнээ бид энэ цаг үед бүх талаар дэмжин, туслах учиртай. Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, зудын эрсдэл хор уршгийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байна. Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад өвс тэжээлийн нөөцийг яаралтай бүрдүүлэх, отроор яваа малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мөн мал мах худалдах, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор орон нутагт нь санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэж, явуулын худалдан авах цэгүүдийг ажиллуулах, зохион байгуулалтад ороод байна. Буянт мал сүргээ зудын эрсдэлд оруулахаас урьтаж, ангилж ялган, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэдгийг малчин түмэн ойлгож, мал мах худалдах, нийлүүлэх ажилд аймаг орон нутаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна. Зудын эрсдэлт нөхцөл байдал цаашид ч хүндрэх төлөвтэй байна.
Энэ цаг дор тулж ирсэн гамшгийн эрсдэлийг туулаад гарах монгол түмний эв санаа нэг гэдэгт би бүрэн итгэж байна. Нийт монголчууд малчин түмэнтэйгээ хамт байж, сэтгэл итгэлийн дэм өгч, бүх талаар дэмжин туслахыг уриалж байна” гэв.
С.ОТГОНБАЯР
| С.Амарсайхан: Сүүлийн жилүүдэд тохиогоогүй шилэн зуд хэмээх байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр туллаа |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03