УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан. Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд нийслэлийн харьяа 93 байгууллагын 1000 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.
Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Олон талт оролцоонд тулгуурласан авлигатай тэмцэх бодлого, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх” сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Монгол Улсын хөгжлийг боомилогч хамгийн том хүчин зүйл бол авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил юм. Бид мөнгөгүйдээ биш, дээрх жижиг эрх ашгуудаас болж олон боломжийг алдан, хөгжлөө чөдөрлүүлж ирсэн. Энэ бүх алдааг цаашид давтахгүй, засаж явахад төрийн албан хаагч нэг бүрийн оролцоо чухал. Зүгээр энэ хөтөлбөрийг зарлаад өнгөрөх биш, ажил хэрэг болгож, бодитой алхмууд хийн, шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ хүрээнд ч “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Авлигал зөвхөн төрд байдаг зүйл биш. Хувийн хэвшлийн байгууллагуудад ч авлигал үүсэж байна. Нэг жишээ нь банкны зээл бүтээж өгөөд авлигал авдаг. Тиймээс энэ удаагийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлүүд дэх авлига, хээл хахуультай ч тэмцэнэ. Өдгөө нийслэлийн төрийн 689 байгууллагад 60,686 албан хаагч ажилладаг. Эдгээр албан хаагчдаа зөв мэдээллээр хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай хийнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд байгаа төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, хууль, эрх зүйн орчин, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгаагаар хангах, цалин хөлсийг нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн. Мөн уг хөтөлбөр нь "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр бөгөөд 11 зорилго, 46 зорилт, 200 гаруй заалтаас бүрдэнэ.
Зөвлөгөөнд мөн АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах комиссар Х.Оюунбаатар нар оролцон, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
| Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03