СОНСГОЛ: Газар зарсан мөнгөө МАН-ын хэнд өгдөг байсан бэ

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

  • Өнөөдрийн сонсголоор газар олголт;
  • “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа;

“Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ өдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан нийтдээ 168 гэрчийг дуудсан байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт хууль зөрчин Хятадын компанид газар өгчээ. Үндсэн хуульд "Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж болно" гэж заасан. Х.Нэхийтийн захирамжууд бүгд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр гадаадын компаниудад болон хувь хүнд өгсөн байна. 

Үүнд Х.Нэхийт тайлбар хийлээ. Тэрбээр "Гадаадын 75 компанид газар эзэмшүүлсэн байна гэлээ. Сая 40 ААН-ийн нэр дурдлаа. Би гурван жил Засаг даргаар ажиллаж байна. Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе, үеийн Засаг дарга нар олгоогүй гэж ойлгодог. Хятадууд дандаа газар аваад байгаа учраас орон нутгийн бодлогоороо монгол хүмүүст давуу байдал олгож ирсэн. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: 

-Гадаадын иргэдэд газрыг ямар хугацаанд ашиглуулдаг юм.

Х.Нэхийт:

-Таван жилийн хугацаатай ашиглуулдаг

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

Газрыг эзэмшүүлэх хугацаа нь хэд үү

Х.Нэхийт:

-Монгол Улсын иргэн болон ААН-үүдэд 15 жилээр эзэмшүүлдэг.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Гадаадын иргэдэд ямар хугацаанд агзар эзэмшүүлдэг вэ.

Х.Нэхийт:

-Гадаадын иргэдэд газар эзэмшүүлэх хууль, эрхзүй байхгүй.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

Гэтэл таны гаргасан захирамжууд бүгд гадаадын иргэд Өмнөговь аймагт газар эзэмшүүлсэн байна.

Х.Нэхийт:

-Мэдээлэл нэгтгэдэг хянан шалгагч нарын буруу, зөрүүтэй юм уу. Газартай холбоотой ийм мэдээлэл байхгүй. Гадаадын компаниуд бус бүгд Монгол компаниуд.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-10 га газрын тендерийг жижиг Тавантолгой компани нүүрс, ачилт буулгалтын талбай худалдан авах тендер зарлаж байсан. Таны олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй компаниуд үнийн санал өгч оролцож байжээ. 10 га талбайг 11 тэрбум,10 тэрбум гэх үнэлгээтэйгээр тендерт оролцсон. 1 га газрыг 1 тэрбумаар үнэлж зардаг гэсэн үг. Та газар эзэмших эрхийг зардаг уу. Худалдан борлуулах нь хуулиар зөвшөөрөгдсөн үү.

Х.Нэхийт:

-Тухайн газар эзэмшигч ААН бусдад шилжүүлэх эрх нь нээлттэй. Худалдан борлуулахад болохгүй гэсэн зүйл ч байхгүй.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Таны захирамжаар олгосон газрууд зах зээл дээр 1 га нь  1 тэрбумаар зардаг гэдгийг илтгэж байгаа нотлох баримт. Та энэ олон газруудыг зарахдаа мөнгө авч байсан уу

Х.Нэхийт:

-Мөнгө авсан зүйлгүй. Энэ бол харьцангуй буруу ойлголт. Энэ компани олон жил үйл ажиллагаа явуулсан,тодорхой хэмжээнд газраа үнэлэмжтэй болгосон. Газар дээрээ байгууламжууд барьсан. Тэр утгаараа газраа үнэлсэн байх. Тавантолгой компани өөрөө 10 тэрбум гэж зарласан. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Та улстөрийн томилгоотой хүн мөн үү

Х.Нэхийт:

-Тийм ээ

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Аль намаас томилогдсон бэ

Х.Нэхийт:

-МАН

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Таныг хэн томилсон бэ

Х.Нэхийт:

-Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-МАН-аас хэн гэдэг хүнтэй холбогдож энэ албан тушаалд очсон бэ

Х.Нэхийт:

-Сумын Засаг дарга хэн нэгэн даргатай холбогдохгүй л дээ. Сумын ИТХ-ын төлөөлөгч нар гэж бий. Тэдгээр хүмүүс олонхоороо шийдвэрээ гаргадаг.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Та газар зарсан мөнгөө МАН-ын хэн гэдэг албан тушаалтанд өгдөг байсан бэ

Х.Нэхийт:

-Би газар зараагүй.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

а нэг ч гадаадын компанид газар олгоогүй гэж хэллээ. Талын ургах наран компанийн үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь бүгд Хятад. Төмөр туурай компанийн үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь мөн л Хятад. Энд таны гарын үсэг бүгд байна. Хятад хүмүүст газар олгоогүй гэж байгаа боловч баримтаар  маш олон газар олгосон болох нь илчлэгдэж байна.  Монгол хүмүүс компани байгуулсныхаа дараа зардаг сүлжээ л харагдаж байна. 2-3 компани байгуулаад газраа авчихаад Хятад компанид зарсан байх жишээний.

Х.Нэхийт:

-Би газар олгоогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна.


СОНСГОЛ: Газар зарсан мөнгөө МАН-ын хэнд өгдөг байсан бэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ